📅

ЁООХХ... Х.БАДАМСҮРЭНГИЙН ЦАЛИН 10% НЭМЭГДСЭН ГЭНЭ ҮҮ?

🕔 2017/08/14 15:02

ЁООХХ... Х.БАДАМСҮРЭНГИЙН ЦАЛИН 10% НЭМЭГДСЭН ГЭНЭ ҮҮ?

 

Улс орон хямралтай байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин наадмын өмнө 10% нэмэгдэж бөөн баяр болж байсан цаг саяхан. Хатуу хүтүүг нугалдаг ажилчдын цалин нэмэгдэхэд хэн юу хэлэхэв. Харин сайны хажуугаар саар гэгчээр ховдог гаруудын цалинг давхар нэмсэн нь тун чиг гачлантай. Учир юу гэвээс тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажилчдын цалинг нэмэгдэх далимд өөрийнхөө авдагийг давхар нэмж орхисон ажээ. Уг нь Бадамсүрэнгийн нэг сарын цалинг 24.5 сая төгрөгөөр тогтоосноор тэр хүн ар гэртээ санаа зовох юмгүй ажлаа хийж болно хэмээн Төрийн өмчийн хорооны дарга аргадангуй тайлбарлаж байсан удаатай. Тэгвэл Бадамсүрэнгийн цалин дахин нэмэгдэж бараг 27 сая төгрөгийг зөвхөн нэг сард авахаар болж байгаа нь "энэ чинь ариун явдал уу” хэмээн хашгирмаар зүйл болжээ. Эмч нар 3 жил хагас, багш нар бүтэн 3 жил махийж байж ганц хүний ганцхан сарын цалинг авна гэдэг бол яавч шударга бус. Хэрээс хэтэрсэн өндөр цалин авч л байдаг, ханаж цадахгүй түүнийгөө өсгөж л байдаг. Тэрийг нь ард нийтээрээ ярьж л байдаг тэгээд хариуцлага тооцсон хүн байдаггүй. Тоглож тохуурхаж байгаа аятай эрхэм захирлын нэг ч өдөр хөдөлмөр эрхэлж үзээгүй эрх бэр нь гэхэд 6000 ам.долларын үнэтэй брэндийн цүнхээр гангарч гайхуулан сошлоор зургаа тавьж байгааг бодохоор Х.Бадамсүрэн шиг тэнгэрийн амьтан Монголд өөр олдохгүй нь бололтой.


http://ardchilal.mn/17967.html

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?