📅

Цагаач иргэд хүний наймааны золиос болдог

🕔 2017/07/27 12:36

 

Мексикийн хүний эрхийн байгууллага улсад нь энэ жилийн эхний хагаст 11 мянган хүн хулгайлагдсан гэж зарлалаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Төв Америкаас Мексикээр дамжин АНУ-д цагаачлахаар явж байсан хууль бус цагаачид байжээ.  Нутгийн гэмт бүлэглэлүүд цагаачдыг гэр бүлээс нь мөнгө нэхэмжлэх юм уу хар тамхины тариалан дээр ажиллуулах зорилгоор хулгайлдаг байна. Бөөнөөрөө хил гарахаар явж байсан 72 хууль бус цагаачийг хөнөөгөөд нэг дор булсан байсан хэрэг өнгөрсөн онд гарснаас хойш эрх баригчид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна. Гэмт этгээдүүд АНУ-руу найдвартай гаргаж өгнө гэж хуураад Мексикт ирсэн хойноо гэмт үйлдлээ хийдэг байна. Хүний эрхийн байгууллагын ажилтнуудад Гватемалаас ирсэн нэгэн цагаач "Тэд бидний дунд байсан хоёр эмэгтэйг өдөр бүр хүчирхийлдэг байсан” гэж ярьжээ. Цагаачдын 44 хувь нь Гондурас, 16.2 хувь нь Сальвадор, 5 хувь нь Куба, 4.4 хувь нь Никарагуа, 10 хувь нь Мексикийн иргэд байдаг аж.     

 

С.Төгөлдөр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?