Хакухо бэлтгэлдээ гарчээ
🕔 2015/10/07 13:43
Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал өнгөрсөн Аки башёгийн гурав дахь өдрөөс гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон билээ. Зүүн гуяны арын булчингийн гэмтлийн улмаас Хакухо бүх хурд хүчээ шавхан барилдах боломжгүй байсан тул ийнхүү эмчлүүлж, гам барихаар шийдсэн юм.
Тэгвэл Хакухо дэвжээндээ бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Гэхдээ ёкозүна зүүн гуяны булчиндаа бага зэрэг зовиуртай байж магадгүй байгаа аж. Хакухо бэлтгэлээ ийнхүү эрт эхлүүлсэнээр Кюүшюү башё гэхэд гэмтлээ бүрэн эдгээж, барилдах зорилготой байгаа ажээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих