📅

Улаанбаатар төмөр замын 67 жил шийдэгдээгүй газрын асуудлыг шийдвэрлэлээ

🕔 2017/06/24 14:13

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, харьяа байгууллагуудын газрыг гэрчилгээжүүлэхээр болсон байна. Захирамжийн дагуу Улаанбаатар төмөр замын удирдах газар, Вокзал, Соёлын ордон, Тээврийн дээд сургууль, Зүтгүүрийн депо, Ган зам зочид буудал, Улаанбаатар төмөр замын "Улаанбаатар худалдааны төв”, Гал унтраах анги, Улаанбаатар төмөр замын Ногоон зоорь, Авто тээвэр үйлчилгээний төв,  Улаанбаатар төмөр замын эмнэлэг зэрэг 11 байршилд газар эзэмших 15 гэрчилгээ олголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, харьяа байгууллагуудын газрыг гэрчилгээжүүлэхээр болсон байна. 

"Монгол Улсын эдийн засагт төдийгүй Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд төмөр замын оруулж байгаа хувь нэмэр маш өндөр. Улаанбаатар төмөр зам нь том ажил олгогч, татвар төлөгч, хотын иргэдийн өмнө нийгэм, эдийн засгийн олон ачааг нуруундаа үүрч явдаг. Тийм учраас төмөр замчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах тал дээр хотын зүгээс идэвхи чармайлт гарган ажиллана гэдгийг хэлмээр байна” хэмээн хотын дарга хэллээ. Мөн тэрээр "Сар гаруйханы өмнө Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлийн удирдлагуудын хамтарсан ажлын хэсэг төмөр замын Улаанбаатар хот руу ороод, гарах хүртэл өртөө, зөрлөг, төмөр замын дагуух нөхцөл байдалтай танилцахад олон хүндрэлтэй асуудал ажиглагдсан. Хоёр улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчсөн, төмөр замын бүс рүү шахаж газар олгосон зэрэг олон асуудлыг эхнээс нь шийдвэрлэн ажиллахаар болсон” гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд яриандаа онцолж байлаа.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. Улаанбаатар хотынхоо удирдлагуудад Улаанбаатар төмөр замын хамт олны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Иргэндээ ээлтэй төр гэж үүнийг хэлнэ. Хамтрагч ОХУ-ын тал баяр талархалтай хүлээн авч байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээжээ. 

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?