📅

Нэмлээ хаслаа ХЭН ХОЖИВ

🕔 2017/06/13 08:00

Нэмлээ хаслаа ХЭН ХОЖИВ

 

Өнгөрсөн 5 дугаар сарын нэгнээс эхлээд таван төрлийн татвар нэмсэн. Үүнд хос хөдөлгүүрт приус автомашин багтсан нь иргэд болоод ченж нарыг нилээдгүй бухимдуулаад авсан. Харин ОУВС-гийн хөтөлбөрт багтсанаар эргүүлээд өнөө хэл амны бай болсон приус автомашиныхаа татварыг тэглэж байгаа гэнэ. Тэглэхдээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш орж ирсэн приус автомашины нэмэгдсэн татварыг эргүүлэн улс төлөхөөр болсон аж. Энэ сайхан мэдээ л дээ.

 

 

Гэхдээ улсын эдийн засаг хүндэрсэн гээд дээр дооргүй хэмнэх горимд шилжсэн гээд л байсан засгийн газар өөрийнхөө гаргасан шийдвэрт эргэж буцаад байхаар яаж олигтой байхав. Үнэндээ ард түмэнд сайхан харагдаж энэ сонгуулийг өнгөрөөх гэсэн эрх баригчдын л башир арга гэж харагдаад байгаа юм. Ингэж хардахын учир долоон сарын нэгэн хүртэл татварыг тэглэж ирэх сарын нэгнээс татварыг 50 хувиар тогтоосон шийдвэр юм. Нэг ёсондоо гал унтраах гэсэн л арга гэмээр...

 

 

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан өнгөрсөн сарын 01-нээс уржигдрын буюу 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хос хөдөлгүүрт приус автомашин 375 ширхэг орж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар улсад төлсөн ажээ. Тэгэхдээ ченж бол төлсөн мөнгөө иргэдээс төлүүлээд авчихсан нь тодорхой. Үүнийг сүүлийн сар гарангийн хугацаанд приус машины үнэ багадаа сая төгрөгөөр нэмэгдсэн зах зээлийн үнээс харж болно. Гэтэл ченж нарт эргэн төлөгдөж байгаа татварын мөнгийг хэн угаав гэсэн асуулт урган гарч ирж байгаа. Татвар нэмж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихвал бүх юм сайхан болох талаар өдөр шөнөгүй ярьсан Мэргэжлийн гэх засгийн газар түүнчлэн Сангийн сайд Чойжилсүрэн хариулах нь лавтай.

 

 

Эцэст нь хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор л иргэдийн анхаарлыг нааштай хандуулах гэсэн санаа төдий хууль тогтоомж боллоо. Энэ шийдвэр бол ОУВС-аас авсан мөнгөний хагас тэрбум төгрөг зүгээр л салхинд хийсч байгаа хэрэг.

 

 

 

 

 

Эх сурвалж: MONGOLCOMMENT.MN

ЧОЙ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?