📅

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн “Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ

🕔 2017/05/22 10:24

Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяртай холбоотой хүүхэн “Миний тухай сөрөг юм гарвал үхнэ” гэж сүрдүүлжээ

 

Тэрбумтан өмгөөлөгч хэмээн сүүлийн үед өөрийгөө өргөмжлөн хөөргөх болсон өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой ноцтой баримтуудыг манай сонин цувралаар дэлгэж байгаа билээ. Ноцтой хэмээн тодотгосоны учир нь эрхэм өмгөөлөгчийн хувийн амьдрал нь самуунтайгаас гадна өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч хүнд байж боломгүй маш их хэрэг зөрчил дутагдлууд түүнд овооролдон хуримтлагсныг олон түмэн одоо баримтаар нотлон ярьцгааж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид хоёр саяхан төгрөг өгөөд үйлчлүүлэгчийнхээ хэргийг  нааштайгаар шийдүүлнэ хэмээн хууран мэхэлж мөнгийг нь аваад, удалгүй прокуророос өнөөх хэргийг нь хэрэгсэхгүй болгосны дараа үйлчлүүлэгч нь мөнгөө буцааж авах гэтэл өгөлгүй хэл амаар доромжлон өмгөөлөгчийн ёс зүйг уландаа гишгэснийг бодит баримт түшиж нийтэлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслээс 50 сая төгрөг нэхэмжлэн цагдаагаар мөрдүүлэн дарамтлахыг оролдож байгаа нь түүний үнэнд гүйцэгдээд аргаа барж буйн шинж болов уу. Өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяр гэр бүлээс гадуурх харилцааг тэвчдэггүй, үүнийг эсэргүүцдэг нэгэн гэдгээ үйчлүүлэгчиддээ ярьж явдаг аж. Гэтэл бодит байдал дээрээ ам, ажил хоёр нь  алд дэлэм зөрнө гэдгийн үлгэрийг мань өмгөөлөгч ёстой л нэг үзүүлж өгдөг бололтой юм. Ингэж хэлсний учир нь тэрбээр нэгэн сэтгүүлч эмэгтэйтэй холбоотой болоод удаж байгаа юм байна. Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаяр нь Tug.mn нэртэй сайтын захирал Б.Ариунтуул гэгч эмэгтэйтэй хэрхэн холбоотой болсон тухай баримтыг энэ удаа бид уншигчиддаа дэлгэж байна.

Судлаад үзвэл Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын тухайд аль, аль нь тогтсон амьдралтай хүмүүс юм байна. Тухайлбал, өмгөөлөгч Г.Батбаяр эхнэр,  гурван хүүхэдтэй бол түүнтэй холбоотой Б.Ариунтуул нь нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.Бидний дэлгэж буй энэхүү мессежийг Б.Ариунтуул 2016 оны сонгуулийн өмнө Г.Батбаярт бичиж байсан бөгөөд гар утасны зурваст: "Hair ni udur ochie. Ugluu bur ochie gesen bolovch chadku baigaad uuchlaarai. Huuhdee hamaagui hayj yavj bolku bna. Heterhii joohon bolhoor uvchtei bolchuul hetsuu. Chamdaa hairtai. Minii hairiin amraagiin tuhai yrisaniig mongol сommenteer yrisan bn lee. Chi mine mundag shuu. Hair ni hamag bolomjooroo chadah buhnee hiinee. Chamaigaa unsie. Sanaad bna” гэж бичжээ.

Энэ бол Б.Ариунтуул өөрийн 9110-25.. дугаараас өмгөөлөгч Г.Батбаяр руу 2016 оны 4 сарын 28-ны өдөр бичсэн мессеж юм. Эндээс уншигч та өмгөөлөгч Г.Батбаяр, Б.Ариунтуул нар ямар харилцаатай болохыг төвөггүй ойлгох биз ээ. Анх энэхүү мессежийг Г.Батбаярын эхнэр олж хараад баримт, зургийг нь нэгэн сайтын сэтгүүлч Б-Д өгсөн ажээ.  Б нь  Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын тухайд анхандаа ах, дүү найз нөхдийн холбоотой байжээ. Гэтэл Б.Ариунтуул нь гэв гэнэтхэн Г.Батбаяртай Б-ыг хардаж  давхиснаас үүдэж хагарал, зөрчилдөөн үүсэх нөхцөл бий болсон гэнэ. Мөн Б.Ариунтуул нь нэгэн сайтын сэтгүүлч Г-тэй олон нийтийн фэйсбүүк сүлжээнд маргалдсанаас болж түүнийг өөрийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар саявтархан цагдаад өгчээ.

Харин гүтгүүлсэн хэмээгдэж гомдол гаргасан Б.Ариунтуул нэг л өдөр гомдлоо татаж авсан байх юм. Гомдлоо татах болсон шалтгаан, үндэслэл нь мөрдөн байцаагчийн зүгээс бидний дэлгэн үзүүлж буй энэхүү мессежийг, "Чи нөхөр лүүгээ энэ мессежийг бичсэн үү?” хэмээн асууснаас үүдэлтэй юм байна. Мэдээж хэрэг нөхөрлүүгээ бичээгүй Г.Батбаяр руу бичсэн мессэж учир энэ мэт бусад нууцууд нь олонд дэлгэгдэхээс айсандаа Б.Ариунтуул нь гэв гэнэтхэн гомдлоо татах шийдвэрийг гаргасан бололтой юм.

Мөн тэдний харилцаа болон өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил, элдэв хэрэг явдлуудын талаар бичиж нийтэлсэнд бухимдсан Б.Ариунтуул нь саяхан "Ноцтой мэдээ” сонины эрхлэгчийн гар утсанд: "Ажлаа л хийж байгаа. Миний талаар ямар нэг сөрөг зүйл гарвал бусадтай адил тэрслэх, арсалдах сэтгэлийн тэнхэл байхгүй. Надад ямар нэг муу зүйл тохиолдвол миний хоёр хүү танаас миний амийг нэхнэ гэдгийг хатуу хэлье” гэсэн мессеж илгээжээ.

Тэрбээр Tug.mn  сайтдаа "Ноцтой мэдээ” сонин болон түүний эрхлэгчийг удаа дараа гүтгэн доромжилсноо "ажлаа л хийж байгаа” гэж тайлбарлаж байна. Харин манай сонин бодит үнэнийг буух эзэн, буцах хаягтайгаар нийтэлж байгаа болохоор Г.Батбаяртай харилцаатай эмэгтэй шиг иймэрхүү занаж сүрдүүлсэн хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй. Үнэн юм үнэнээр л сайхан байдаг. Бид ёс суртахуунгүй, үг үйл нь алд дэлэм зөрсөн, хуульч нэрээр хууль бус авирлагчийг олон нийтэд яг байгаа байдлаар нь хүргэж байгаа. Энэ бол чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн үндсэн үүрэг юм.

Ямартай ч өмгөөлөгч мэргэжлээрээ бусдыг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулахыг эрмэлздэг, тэрбумтан өмгөөлөгч хэмээн өөрийгөө өргөмжилж, гэр бүлийн гадуурх харилцааг үл тэвчдэг гэж сайрхан ярих дуртай Г.Батбаярын үнэн төрхийг зах зухаас нь илчлэхэд ийм байна. Цаашдаа ч бид энэ тухай цуврал нийтлэлүүдийг холбогдох баримтуудад түшиглэн хүргэсээр байх бөгөөд бидэнд түүнтэй холбоотой хар бараан баримтуудыг эх сурвалжуудын зүгээс хангалттай ирүүлсээр байгаа юм.

Нэг үеийг бодвол монголчуудын маань эрх зүйн боловсрол харьцангуй сайжирч, өмгөөлөгч хүн ямархуу ёс зүйтэй, нийгэмдээ хэр зэрэг үлгэр дуурайлалтайгаар ажиллаж амьдрах учиртайг дэндүү сайн мэддэг болжээ.  Ялангуяа шүүхийн шинэчлэлийн өнөөгийн өндөрлөгөөс хуулийн зарчмаар нь өмгөөлөгчийг хэмжиж  чаддаг иргэд олширсон болохоор сүүлийн үед  үйлчлүүлэгчид нь Г.Батбаярыг ихээхэн голж чамлан түүний хэтэрхий эрээ цээрээ алдсан хэрэг зөрчлүүдийн талаар  олон нийтийн өмнө хатуухан  шүүмжилж, бодитой сургамж өгөхийг хүсдэг болсон байна.

Тиймээс саяхан монголчуудынхаа эрхийг хамгаалах зорилгоор байгуулагдсан зарим иргэний байгууллагуудаас Хуульчдын холбооны удирдлагад хандан өмгөөлөгч гэх Г.Батбаярын ёс суртахуунгүй үйлдлүүдийг баримтаар нотлон, түүнд тодорхой хариуцлага тооцохыг шаардсан юм. Өмгөөлөгч хүн бол бусдын зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах найдвартай манаач, хамгийн хүнлэг ариун зан чанартай, иргэдийг өөрийнхөө ажил амьдарлаар ямагт үлгэрлэн манлайлагч байх ёстой. Энэ нь соёлт ертөнцийн жишиг, хэм хэмжээ бөгөөд ерөөсөө аливаа юм хэмжээ хэмжээндээ байх шиг сайхан юм үгүй бөлгөө.

Эх сурвалж: "Ноцтой мэдээ” сонин,  №14/648

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?