📅

АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСЭЭС "ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ -2016 ЗӨВЛӨГӨӨНӨӨР БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

🕔 2017/05/08 16:03

АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСЭЭС "ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ -2016 ЗӨВЛӨГӨӨНӨӨР БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-аас эрхлэн зохион байгуулсан "ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ 2017” аймгийн зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Мөн аймгийн Засаг дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, JCI Дархан салбар, Монголын спорт аялалын холбооны Дархан салбар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ХААИС-ийн дэргэдэх "Бизнес судлал, сургалтын төв” ТББ, Дарханы оюутны холбоо, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн ахмадын хороо, ахмад багш нарын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоодтой 10 санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Дээрх гэрээ, санамж бичгүүдийн хүрээнд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжиж, нийгмийн салбарт дараах ажлуудыг бодлогын түвшинд хийгээд байна. Тухайлбал: Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөрийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу бүртгүүлж, баталгаажуулан холбогдох хэлтэс, агентлагуудад үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэхийг албан тоотоор мэдэгдэж хүргүүлсэн байна.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Ахмадын хороо хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлттэй эмийг жороор олгох тухай хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЭМНДХэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. 5 дугаар сарын 03-наас эхлэн Хяналт тавих ажлын хэсэгээр ахмадын хороо ажиллахаар боллоо. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрт ажлын хэсэгт орж ажиллаж байгаа аж. Ахмад настны тухай шинэчилсэн хуулийг сурталчилах ажлыг аймгийн 4 сумдаар зохион байгуулж, 420 орчим ахмадуудыг хамруулсан байна.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд: Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөлөөс "Хэрэглэгчийн төв байгуулах” төслийг 2.2 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зах зээлд бараа ажил үйлчилгээ ханган нийлүүлэгчийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд шатахуун түгээх станц, саун халуун усны газар зэрэг 14 байгууллагын 38 ажилчдад "Зөв хандлага–соёлтой үйлчилгээ” сэдэвт сургалтыг аймгийн МХГазар, СХЗГ, ОБГазар, БОАЖГазар зохион байгуулсан байна.

JCI дархан салбар байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд: Аймгийн Засаг даргын 2017 оны А/121 дугаар захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан.

ХХҮГазар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны ашиглалтын гэрээг шинэчилэн байгуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс, ХБИНЗөвлөл хамтран "Ээлтэй орчин” төсөл боловсруулж, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт хүссэн байна.

Монголын спорт аялалын холбооны Дархан-Уул аймаг дахь салбартай байгуулсан санамж бичгийн хүрээнд: "Бямба гарагийн алхалт” арга хэмжээг төрийн албан хаагчдад зохион байгуулж нийт 1200 гаруй албан хаагчид оролцоод байна. Мөн хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Дархан сумын 4, 15 дугаар сургуулийн багш, сурагчдын дунд явган аялалыг зохион байгуулж, 120 гаруй хүн хамрагдсан байна.

Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд: Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний зохион байгуудж, нийт 1647 иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Нээлттэй хаалганы үеэр хувийн хэвшлийн 10-н эмнэлэг 279 иргэнд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээг үзүүлж 62 шинжилгээ авч, 91 иргэнд сэргээн засах эмчилгээг хийсэн байна.

Ахмад багш нарын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд: Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар Ахмад багш нарын холбоотой хамтран Шарын гол сумын 80 гаруй багш нарыг хамруулсан "Багшийг ажлын байран дээр нь чадавхжуулах” сургалтыг зохион байгуулав.  

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?