📅

Дулаан, Эрчим хүчний салбар байгууллагуудын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа

🕔 2015/12/16 14:20

Дархан-Уул аймгийн Дулаан, Эрчим хүчний салбар байгууллагуудын тусгай зөвшөөрлийн хугацааг өнөөдөр /2015.12.16/ Эрчим хүчний тухай хуулийн дагуу Дархан-Уул аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс таван жилийн хугацаатайгаар сунгалаа. Тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ холбогдох хүмүүст гардуулав.

Манай аймагт Хонгор, Шарын гол, Орхон, Да
рхан сумын 1, 2 дугаар багт Мөнхийн элч, ОрхонДэлгэр зэрэг төвлөрсөн системд холбогдоогүй таван жижиг Дулаан, Эрчим хүчний ХХК ажилладаг. Эдгээр байгууллагууд нь 7-оос 30 хоногийн нүүрсний нөөцтэй, 26-аас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уурын зуухаа шинэчлэж, өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангасан байна.

Дулаан, эрчим хүчний үйлдвэрлэл явуулж буй компаниудын төлөөлөл болох Орхон сумыг дулаанаар ханган ажилладаг ОрхонДэлгэр ХХК нь 2003 оноос үйл ажиллагаа эхлүүлэн тухайн үедээ 8 дугаар сургууль, Соёлын төвийг дулаанаар хангадаг байсан бол өдгөө сумын хэмжээний төсөвт байгууллагууд, 10 гаруй аж ахуйн нэгж, 60-аад айл өрхүүдийг дулаанаар хангаж байна.
Дулаан, эрчим хүчний үйлдвэрлэл явуулж буй компаниудад холбогдолтой хууль эрх зүйн орчныг тодорхой болгочихвол гэр хорооллын айл өрхүүд төдийгүй хөдөө сумдад дэд бүтцийг шийдвэрлэж ард иргэд тав тухай, дулаан амьдрах нөхцөл боломж манай аймагт байгаа юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?