АНУ-ын тэнгисийн флот Номхон далайд байрлж, Умардад цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэв
Нэгэн цагт АНУ-ын цэргийн хүчин БНСУ-ын армийг дайны нөхцөл байдал тулгарсан үед удирдана гэж байсан. Гэхдээ тэд өөрсдийн зэвсэгт армийг үргэлж хамт байлгаж байгаа. БНАСАУ удаа дараа пуужингийн туршилт хийдэг учир Нэгдсэн улсын усан флотын хөлөг онгоцууд Солонгосын хойшт байрласан тухай мэдэгджээ.
"Tha Carl Vinson” далайн флотын бүрэлдэхүүнд "USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц, байлдааны бүрэн зэвсэгжсэн хөлөг онгоцууд багтсан гэнэ.
Тус улсын Номхон далайн командлал буруун хэсэгт өөрийн хүчийг байрлуулж, "бэлэн байдлыг хангах” зорилготой гэж уг үйлдлээ зөвтгөсөн аж.
Умардын цөмийн хөтөлбөрийн эсрэг дэлхийн нийт зогсож байгаа ч АНУ дангаараа байхад болно гэж ерөнхийлөгч Д.Трамп хэлсэн.
"Tha Carl Vinson” тэнгисийн флот эхэндээ Австралийн боомтуудад байрлуулахаар төлөвлөж байсан ч эцэст нь Номхон далайг сонгожээ. Үүний шалтгааныг хэдхэн хоногийн өмнө АНУ, БНСУ-ын арми энэ бүст хамтарсан бэлтгэл хийсэнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.