Дарханы төмөрлөгийн үйлдвэр чанарын шаардлага хангасан ган бөмбөлөг үйлдвэрлэн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж эхэллээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК нь бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор "Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийн хүрээнд Евро стандартын Монгол Улсын анхны ган бөмбөлгийн давтах аргын үйлдвэрийг 2017 оны 1 дүгээр сард ашиглалтанд оруулсан.
Аж үйлдвэрийн салбар нь улс орны хөгжлийн гол суурь, хөдөлгөгч хүч нь байдаг. Шинэ үйлдвэр байгуулахад үйлдвэрлэлийн туршилт тохиргоо хийх, технологи барих, бүтээгдэхүүний чанарыг шалгаж турших, үйлдвэрийг бүрэн хүчин чадалд нь хүргэж ажиллуулах зэрэг олон асуудлуудыг инженерийн тооцоо судалгаан дээр тулгуурлан шийдвэрлэж байж тухайн үйлдвэр цаашид тогтвортой ажиллах нөхцөл бүрддэг.
Тус үйлдвэр ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 125, 140 мм-ийн диаметртэй ган бөмбөлөг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилтыг амжилтай хийж, эхний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон төдийгүй 100, 120 мм-ийн диаметртэй ган бөмбөлөг үйлдвэрлэх туршилтыг ч мөн хийж байна.
Евро технологийг эх орондоо нутагшуулан дэлхийн стандартад нийцсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монгол инженерүүдийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн эхний бүтээгдэхүүнүүд борлуулалтанд гарлаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих