📅

Прокурор Б.Батжаргалын дэлгэсэн С.Зориг агсны эхнэр Б.Булганы талаарх ноцтой баримтууд

🕔 2017/03/24 11:33

Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал С.Зоригийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага news.mn сайтад өгсөн билээ. Түүний дэлгэсэн  С.Зориг агсны эхнэр Б.Булганы талаар ноцтой баримтуудыг хүргэж байна.


Прокурор Б.Батжаргалын дэлгэсэн С.Зориг агсны эхнэр Б.Булганы талаарх ноцтой баримтууд

 

-Хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч,  хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд, Б.Булганыг хэрэгт холбогдуулан: сэжигтнээр тооцож, шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан: эргэлзээтэй зүйл байсан: түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

 

- Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно

 

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд "Хэрэгт холбогдолгүй; хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж заасан байдаг. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Нэг ёсондоо Б.Булган хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй гэдэгт дүгнэлт хийгээд, гэрчээр оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас Б.Булганыг гэрчээр шүүх хуралд оролцуулах боломжгүй.

 

-Б.Булган анхны мэдүүлэгтээ хоёр хүн байсан гэж ам зураг гаргуулсан байдаг. Гэтэл хэргийг хоёр биш, дөрвөн хүн үйлдсэн байж таарсан. Б.Булган хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан: орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад "Тэр хүмүүс маскаа тайлсан” гэдгийг хэлсэн. Тиймээс мэргэжлийн зураач хүнээр гэмт хэрэгтнүүдийн анхны ам зургийг гаргуулсан байдаг.

 

-Олон нийтийн сүлжээгээр гарсан хоёр ам зураг бол хэрэг гарсны дараа ажлын хэсгээс мэргэжлийн хүнээр зуруулсан зураг байгаа юм.  Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүдийг Б.Булганы дүрсэлж хэлснээр зурсан зураг. Б.Булган 1999 онд өгсөн мэдүүлэгтээ "Миний хэлснээр тэр зураачийн зурсан зураг бол гэмт хзрэгтнүүдтэй маш адилхан болсон” гэсэн байдаг г . Мөн 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ч ам зургийг гэмт хэрэгтнүүдтэй маш адилхан зурагдсан талаар дахинмэдүүлсэн.

 

 -Б.Булган гэрэл зургаар таниулахад гэмт хэрэгтнүүдийг "төстэй байна”, "шууд биш гэж хэлж чадахгүй", "100 хувь мөн гэж хэлэхгүй” гэж мэдүүлж байсан. Хэрэгтнүүдийн царайтай төстэй маш олон аман зургийг нэг дор байрлуулж байгаад таниулах ажиллагаа явуулахад хэрэгтнүүдээс бусдыг нь шууд "Биш” гэж хэлдэг. Харин хэрэгтнүүдийн зургийг "Биш” гэсэн атлаа "Төстэй байна”, Тэхдээ 100 хувь мөн гэж хэлж чадахгүй байна” гэх мэт зүйлийг ярьсан байдаг. Гэхдээ Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ Б.Булгантай уулзаж байсан гэдгээ хэлсэн байдаг.

 

-Мобикомын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн байсан. Хэрэгтнүүд дундаа нэг гар утастай байсан нь тогтоогдсон. Тэр гар утсаараа захиалагчтай холбогдсон гэж мэдүүлдэг. Хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

 

-Ц.Амгаланбаатарын тухайн өдөр юу болсныг мэдүүлсэн видео бичлэгийг та бүхэн харсан байх. Түүнээс гадна Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт ‘Хэрэг гарсан өдөр; аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. 1 Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад: Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон.

 

-Захиалагчийг шалгах хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.


Линк: http://www.24tsag.mn/content/147554.shtml

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?