📅

Н.Алтанхуягийн эхлүүлсэн моодыг Э.Бат-Үүл үргэлжлүүлэх үү?

🕔 2017/03/06 11:19
Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн оны намар гэнэт л ухаантай нийтлэл бичиж эхэлснийг уншигчид санаж буй биз ээ. Ардчилсан хувьсгалын удирдагч асан С.Зоригийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжихтэй зэрэгцээд Э.Бат-Үүлийн ухаантай үгс тасраад алга болчихсон. Эндээс Э.Бат-Үүл уг хэрэгт холбогдох вий гэдэг айдастай байжээ гэдэг нэг ойлголт олон түмэнд ойлгогдож үлдсэн билээ. Гэтэл сая цагаан сарын золгууттай зэрэгцээд Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа гэнэт л зарлаад эхэллээ. Нэгдүгээр сард болж өнгөрсөн АН-ын даргын сунгаа энэ тэр дээр мань хүн таг чиг сураггүй л байсан. Уг нь Ерөнхийлөгчид санаатай байсан юм бол намынхаа гишүүдтэй тулж уулзах боломжийг алдаж болохгүй байсан гэдгийг улстөрчид байтугай жирийн иргэд хүртэл мэдээд байгаа юм шүү дээ. Намын даргын сунгаагаар сураггүй байсан Үүл баатар гэнэт гарч ирээд "Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” хэмээн цочир мэдэгдэл хийж байгаа нь цаанаа өөр учиртай бололтой. Сүүлийн үед АТГ хавиар шалгагдаж байгаа томоохон асуудлуудын дунд Э.Бат-Үүл баатрын нэр байгаа учраас мань хүн "урьдчилан сэргийлэх тоглолт” хийж байна гэдэг хардлага намынхан дунд нь ихээхэн газар авчээ. Хэрвээ энэ үнэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шиг "Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр бүлэглэлүүд айгаад хонгил руу явуулах гээд байна” гэдэг үгийг Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл давтахад гайхах зүйлгүй л бололтой. Хотын дарга асаны хүү нь офшор данстай байсан, хүүгийн нь компани Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан гээд Э.Бат-Үүлийг хотын дарга байхад нэр холбогдож байсан ил асуудал цөөнгүй бий. Хэрвээ АТГ Э.Бат-Үүлийг шалгаж байгаа нь үнэн бол өнгөрсөн дөрвөн жилд яригдсан асуудлуудын үнэн мөн нэг тийшээгээ болж тодрох буй заа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?