Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржаалин хийдийн 25 жилийн ой тохиож байна
Хараагийн Дарь Эх ламын хийд дахин сэргэсний 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1800 оны үед байгуулагдсан тус хийд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хаагдсан ч 1990 оны хавар дахин сэргээжээ.
Дархан хотын төв гандан хийд байгуулагдсан түүхийг товч сөхвөл: 1800 иад оны үед Хараагийн дарь эх лам уг хийдийг анхлан байгуулж байжээ.Түүнээс хойш Найдаг хайрханы өвөр бэлд шилжүүлэн нүүлгэсэн түүхтэй.Тус хийдэд 22лам шавлан сууж бурханы ном судлан суралцаж, олон түмэнд буян түгээж байна.
Ойн өдрөөр аймгийн Засаг даргын жуух бичиг болон "Найрамдлын Дархан” тэмдгээр лам хуврагуудыг шагнан урамшуулав. Хийд дахин сэргэсний 25 жилийн ойн өдрөөр эх болсон зургаан зүйл, хамаг амьтын тусын тулд "Дарь Эхийн шива мандал” хурлаа. Тус хийд их бага таван ухааны чиглэлээр болон виной ёсонд суурилсан эрдэм боловсролын өргөө болох зорилт тавин ажиллаж байна.