Дэлхийн зэвсгийн наймаа "Хүйтэн дайн"-аас хойш дээд цэгтээ хүрлээ
🕔 2017/02/21 10:03
Судлаачид 2012-2016 онд зэвсгийн зах зээлийн цар хүрээ нь өмнөх таван жилтэй харьцуулахад 8.4% -аар нэмэгдсэн гэж тогтоожээ. Энэхүү зэвсгийн худалдааны түвшин нь "Хүйтэн дайн"-аас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа аж.
Энэ тухай Стокгольмын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI)-гийн илтгэлд дурдсаныг DW мэдээлсэн байна. Дэлхийн зэвсэг экспортлогч таван том улсад АНУ, Орос, Хятад, Франц, Герман орсон байна. Тэд зэвсгийн наймааны нийт 74% -ийг эзэлж байна.
Эдгээр улс орнуудаас зэвсэг худалдан авагчид нь голдуу Ази, Номхон далайн бүс, Ойрхи Дорнодынхон ажээ. Дэлхийн зэвсгийн хамгийн том импортлогчид нь Энэтхэг, Саудын Араб улсууд юм.
М.Баяр
GEREG.MN
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих