📅

БИДНИЙ МЭДЭХГҮЙ РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН

🕔 2017/02/13 11:37

 

МЭӨ VIII зуунд буюу 753 онд Тигр мөрний эрэгг хүн төрөлхтний түүхэнд хожим тодоор үлдзх нэгэн үйл яадал болсон юм. Аричуудын соёл иргэншил таран сарниж. гзд очсон газар бүртээ өөрсдийн өвөрмөц хэв маяг бүхий удирдлагын системтэй хотуудыг байгуулсан юм. Тэр үед Европ тивийн төв болон өмнөд хэсэг, Британийн арлууд, Азнйн баруун хэсэг, Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисийг тойрсон хот улсуудад хүмүүс олноороо төвлөрч байсан мэдээ байдаг. Харин Эртний Аричуудын залгамжлагчид иргэншлүүдийн думд хамгийн нөлөөтэй, өндөр нэр хүндтэй шинэ хотыг байгуулсан нь Ром байлаа. Өнөөгийн дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэдэг Англии хэлний өвөг эцэг Латин хэл чухам тэр үеэс Европ даяар түгж, он тооллын цагалбар хэрэглээнд нэвтэрч, Христийн шашин дэлхийд зонхилох байр суурьтай болсон зэрэг баримтуудаас хэдэн мянганы тэртээ оршин байсан тэр их гүрний хүч нөлөөг харж болно. Анх байгуулагдсан хот улс хожим бүгд найрамдах тогтолцоог хүлээн авч цар хүрээгээ Газар дундын тэнгис орчимд тзлсээр байв. Эсрэг талын эрэгт Карфагенчууд мөн адил дэлхийн оройд гарахаар амжилттай мацаж буйд дургүйцсэн Ромчууд олон зуун жил дайтан Пунийн III дайны дараа ганцаараа ноёлох нөхцлөө бүрдүүлжээ.

 

Ийнхүү Бүгд найрамдах засаглалаар уудам газар нутгийг удирдах аргагүй болмогц өөр арга зам хайж эхэлсэн хэмээн түүхэн детерминичмийн онолыг баримтлагчид баталдаг санааг гүйцэлдүүлсэн эрхэм бол алдарт Гай Юлий Цезарь байв. Ромыг нэрэн дээрээ сенат удирдаж байсан ч хоёр монсулын шууд удирдлага тэр үеийн Европ, Хойд Африк, Бага Азийн хувь тавиланг шийддэг байсан нь үнэн. Бүгд найрамдах улс хүчирхэгжих тусам нэг хүний удирдлагад орох нь ойлгомжтой болсоор байсан юм. Хоёр консул хоорондоо аажмаар хагаралдаж эхлэв. Хувь тавилангийн дэнс хэдэнтээ савласны эцэст Юлий Цезарьтай өрсөлдөж зүрхлэх, хүч тэнцүү цорын ганц хүн болох алдарт жанжин Помпей Фарсалийн дэргэд болсон тулалдаанд ялагдлаа. Түүхэн үүрэг гүйцэтгэгч маань харамсалтай нь хийсэн ажлынхаа үр дүнг үзэж чадсангүй. Ромын эзэнт гүрнийг тунхагласан албан ёсны удирдагч Гай Юлий Цезарийг Брут тэргүүтэй Бүгд найрамдахчууд төв талбайд олны нүдэн дээр хутгалж амийг нь хороосон гэдэг. Түүний өргөмөл хүү Октавиан, өөрийн нөхөр Марк Антонийн хамтаар эзэнт улсын удирдлагыг эргүүлэн авч Ромын эзэнт гүрний алдар сууг мандуулсан түүхтэй. Ромын үүсэл гарлын талаар товч дурдвал ийм байна. Цезарь, театр, гладиатор, Спартак зэрэг үгсээр Эртний Ромыг төсөөлдөг та бидэнд тун хачирхалтай санагдах зүйлс энэхүү их гүрэнд цөөнгүй байсан аж. Үүнд:

 

НИЙЛСЭН ХӨМСӨГТЭЙ БОЛ УХААНТАЙ

Залуучууд үргэлж шинийг эрэлхийлж. өөрсдийн хэв маягаар нийгмийн өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн. Эртний ромын бүсгүйчүүдийн дунд нэгэн хандлага эонхилж байсан нь одоо сонсоход гайхмаар. Өтгөн нийлсэн хөмсөгтэй болохын тулд бүх төрлийн арга хэрэглэдэг залуу бүсгүйчүүд бүр ямааны ноолуураар хиймэл хөмсөг хийдэг байсан гэнэ.

 

НЭГ ЦАГ ЯГ Ч НЭГ ЦАГ БИШ
Эртний ромчууд цаг хугацааг харьцангуй баримталдаг байжээ. Зуны улиралд нэг цаг 75 минут, харин өвөл 44 минут үргэлжилнэ. Нараар баримжаалдаг энэхүү цаг тооллын тогтолцооны дагуу нар мандмагц өдрийн 12 цаг эхэлж нар жаргахаар шөнийн 12 цаг зхэлнэ. Байнга өөрчлөгдөж байдаг цагаар аж амьдралаа явуулдаг байсан Ромчууд багагүй хүлээцтэй, тайван хүмүүс байсан гэдэг.

 

РОМЧУУД ГЛАДИАТОРУУДЫН ЦУСЫГ УУДАГ БАЙСАН

Мэсчин боолуудыг хооронд нь тулалдуулдаг харгис хэрнээ үзүүштэй тоглолтын талаар одоо ч хүмүүс сонирхож судалдаг хэвээрээ. Харин орчин үеийнхэн жихүүцэм үйл явдал Гладиаторуудын тулааны дараа болдог байсан талаар цөөнгүй эохиолчид тэмдэглэж үлдээсэн байиа. Tэp юу вэ гэвэл тулааны дараа тусгай боолууд маш хурдан гарч ирж үхсэн гладиаторын биеэс цусыг нь шүүж авдаг байсан гэнэ. Тэд татаж унадаг өвчнөөс эхлээд эрч хүч сэргээх эмчилгээ болгон ашигладаг шалтгаанаа нас барагсад амьдралын эрч хүчээр буцлан байж үхсэн гэж тайлбарласан аж.

 

РОМЧУУД УРТ НАСАЛДАГ

Эртний ромчуудын дундаж наслалт 25 байсан гэдэг боловч сүүлийн үеийн судалгаанууд тэднийг харьцангуй урт насалдаг байсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл та бидинтэй тун ойролцоо насалдаг Ромчуудын дунд төрөхийи хүндрэлээр нас барах тохиолдөл элбэг байсан нь дундаж наслалтыг "наашлуулж" ойгох шалтгаан болсон байна.

ШҮД САЙХАН БОЛ ЗҮС САЙХАН

Археологичид эртний ромчуудын булшнаас хиймэл шүд, наалт зэрэг зүйлс цөөнгүй олдог. Шалтгааныг хайваас тэр үед шүдээ арчлах, гангалах нь эд хөрөнгөө гайхуулах бас нэгэн арга байсан аж. Шүдний эмч нар дээд зиндаанд харьяалагдах

ч түгээмзл үзэгдэл байсан гэдэг.

 

ЦЭРГИЙН УДИРДАГЧИД ТУЛАЛДДАГГҮЙ

Ихэнх урлагийн бүтээлд ромын жанждыг цэргүүдтэйгээ зэрэгцэн эрэлхгээр тулалдаж байгааг харуулдаг. Үнэн хэрэгтээ цэргийн жанжид тулааны талбараас хол, өндрөөс удирддаг байв. Тийм ч учраас ялагдах нь тодорхой болмогц жанжинд амиа хорлох цаг олддог байжээ.

 

УЛААН, ЯГААН, НОГООН ӨНГӨ ЗӨВХӨН БАЯЧУУДЫНХ

Номыг хавтсаар нь битгий дүгнэ гэсэн үгс орчин үед багагүй алдартай. Харин Эртний ромчууд хавтсаар нь шинждэг байжээ. Үнэндээ бол өнгөөр бүх зүйлийг үнэлж, шинждэг байв. Байгалийн аргаар гаргадаг бор, шаргалдуу өнгө, хар сааралдуу өнгө гэсэн хоёр сонголт энгийн иргэдэд оногдох учир эдгээр өнгө ядуурал, өлсгөлөнг илтгэнэ. Харин алс холоос голчлон ирдэг, хиймлээр гарган авдаг ногоон, улаан, ягаан зэрэг өнгө дээд язгуур, сурвалжтануудын бэлгэ тэмдэг байв.

 

РОМЧУУД ФИЛОСОФИД ДУРГҮЙ

Сенека, Марк Аврелий зэрэг шилдэг философичдын эх нутаг хэдий ч Эртний ромд гүн ухааныг таашаадаггүй байв. Хүний дотоод ертөнц. гүн ухааныг судлах бол цагаа дэмий үрж буй хэрэг, үүний оронд бодит амьдралд ойр зүйлсзд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн хандлага ноёрхож байсан бөгөөд алдарт эмч Гален нэгэнтээ Гүн ухаан судлах бол газар хагалахаас дор ажил гэж Ромчууд үздэг" хэмээн хэлж байсан удаатай.


Т.ЖАРГАЛСАЙХАН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?