📅

Адууны өөхгүй мах нь хатгааг эмчлэх хамгийн сайн эмгүй арга

🕔 2017/02/02 18:55

Адууны өөхгүй мах нь хатгааг эмчлэх хамгийн сайн эмгүй арга

 

Монголчууд эртнээс адууны өөхгүй махаар хүүхдийн болон насанд хүрэгчдийн хатгааг эдгээж ирсэн билээ. Адууны махыг нимгэн хавтгай хэрчээд гал дээр бүлээн 30-35С-ийн хэмтэй болгон ханиад нь хүндэрсэн буюу хатгаа туссан хүнийхээ 2 уушгин дээр буюу далны ард тавиад махаа тогтвортой байлгах үүднээс гялгар уут болон чихрийн цаас тавиад хөдөлгөөнгүй байлгахын тулд бүсээр ороож дулаан хувцас өмсүүлдэг.


Хатгаа тусаж бие нь тавгүй халуунтай байгаа хүүхэд ихэвчлэн ингэж боосны дараа унтах бөгөөд аль өвчтэй байгаа талын хацар цайрч харин эрүүл байгаа уушигны талын хацар улаа бутарч харагддаг. Үүгээр нь аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох ба тухайн талд тавьсан мах өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг бөгөөд хөдөлгөөгүй л бол бүтэн өдрийн турш байлгахад буруу зүйлгүй. Хэрэв хөдөлсөн бол анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог ба эрүүл болж хатгаа арилж байгааг нялх хүүхэд өөрөө тоглож наадан сэргэлэн цовоо болж, хоолоо ихээр идэх, унтах үед хоёр хацар адилхан улайж ирдэг.

Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болж ирэх ба хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна. Хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина. Эртнийуламжлалт аргаар өөрийн үр хүүхэд, ойр дотныхныгоо эмчлээд үзээрэй үр дүн нь илт харагдана.

А.Хатангооскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?