📅

Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ

🕔 2017/01/31 10:17

Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ

 

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 37 насандаа өвчний улмаас таалал төгслөө.

Тэрбээр "Lymphoma” хэмээх цусны хорт хавдраар өвдөж, жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан. Уг өвчний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард Японы мэргэжлийн сумо бөхийн спортоос зодог тайлсан билээ. Анх 2002 онд сумогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд барилдаж байв.

Тэрбээр эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай хэлж байсан ч биеийн байдал сайшрахгүй байсаар бурханы оронд оджээ.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болох болтугай.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?