📅

Шахаачдын армийг Ц.Нямдоржоор эхлүүлж цэвэрлэх үү?

🕔 2017/01/25 13:31

Шахаачдын армийг Ц.Нямдоржоор эхлүүлж цэвэрлэх үү?Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж хөрөнгөө зузаатгасан улстөрчдийг түүчээлж Ц.Нямдорж үнэнээ хэллээ. Тэрээр хүүгээ нэг юм хийе гэхэд нь "дэмжээд өгөөрэй” гэж утас цохисноо ямар ч аавын хүлээх үүрэг гэж тайлбарласан. Үнэхээр шударга хүн шүү гэж зарим нь биширч байгаа. Тэгвэл Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа зургаа дахин нугалсан үнээр бараа материал төрд шахах нь шударга хүний хийдэг ажил байх нь уу. Чаддаг юм бол барьж хориод улсыг хохиролгүй болго л доо гэж басамжилж байгаагаас өөрцгүй харагдана.

Төрийн өндөр албан тушаалыг урвуулан ашиглаж, улсын мөнгийг идэж шамшигдуулахдаа үр хүүхдээ оролцуулан завшсан Ц.Нямдоржид ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тэр УИХ-ын дэд даргаа өгөөд жирийн гишүүн болж, хажуу сандалдаа шилжин сууснаар энэ хэрэгт цэг тавих уу. Иргэд "Эрдэнэт”-ээс ирэх татвараас бүрдсэн төсвийн хэдэн төгрөгөө сар бүр хүлээж, банкны зээлэнд боомилогдон амьдарч байхад төрийн түшээд нь гэр бүлээрээ үгсэн хуйвалдаж, луйвардан хурааж суугаа энэ тогтолцоог бий болгосон шахаачдын армийг Ц.Нямдоржоор эхлүүлэн цэвэрлэж чадах уу. Шахаачдын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ гэсэн Ц.Нямдоржийн үнэн илрэх энэ цагт тэр өөрөө юу хийх вэ?


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?