2016 ОНД ЗУРГААН ХҮН ДОХ-ЫН ХАЛДВАРААР ХОРВООГ ОРХИЖЭЭ
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2015 оны байдлаар дэлхий дээр 36,7 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байгаа судалгаа гарчээ. Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Эдгээр иргэний хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд аж.
Монгол Улсын хувьд ХДХВ-ын тархалтыг нийт хүн амтай харьцангуй бага ангилалд багтдаг. Гэхдээ эрсдэлт бүлгийг хүн амын тоотой харьцуулахад эрсдэл ихтэйд тооцогджээ. Эрсдэлт бүлгийн хүн ам гэдэгт бэлгийн цөөнх, эрчүүд, эрчүүдтэйгээ бэлгийн хавьталд орох тохиолдол багтах юм. 2014 онд хийсэн "ХДХВ, БЗДХ-ын тандалт судалгаа”-гаар эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дундах ХДХВ-ын тархалт 12 хувьтай гэж гарчээ.
Монгол Улсын хувьд ДОХ-ын эрт илрүүлэлт хангалтгүй байгаа нь эмчилгээний үр дүн багасч, амьдрах нас богиносоход хүргэж буйг эмч нар хэлж байна. Энэ нь иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх соёлд суралцаагүй, жилдээ нэг удаа шинжилгээнд хамрагдаж хэвшээгүйтэй холбоотой хэмээн ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан онцоллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ. Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ.
Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил "Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард "Улаан тууз”-ыг зурсан түүхтэй. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр "Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих