Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас аймаг орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралтай холбоотой олон шийдвэрүүд гардаг. Эдгээр шийдвэрүүд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа тухай иргэдэд мэдээллэж байх нь зүйтэй юм. Энэ ч утгаараа 9 дүгээр сард болсон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг аймгийн ТЗУХ-ээс танилцууллаа.
Аймгийн Засаг даргийн зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн хүрээдДархан-Уул аймгийн Үйлдвэр технологийн паркийн 3 дугаар бүсийн байршлыг шинэчлэх тухай асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж баталсан байна. Мөн шинэ хуучин Дарханыг холбосон 2.4 км авто замын зорчих хэсгийн гудамжийг "Барилгачдын өргөн чөлөө” хэмээннэрлэхээр болжээ.
Тус зөвлөлийн хуралдаанаар Хонгор сумын иргэн н.Нармандах болон н.Насанбуян, н.Наранхүү нарын Дэлхийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнд оролцох зардалд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 300 мянган төгрөгийн туслалцааг үзүүлсэн байна.Үүнээс гадна хотын Хүндэт иргэнд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, аймгийн Шүүхийн шинжилгээний албанд эзэнгүй олдсон цогцос оршуулах зардал зэрэгт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тодорхой зардлуудыг гаргасан тухай холбогдох албаныхан мэдээллэв.
Мөн зөвлөлийн хуралдаанаар аймгийн НААҮГ-т хийсэн шалгалтаар 58.2 сая төгрөгийн зөрчил илэрсэн тухай хэлэлцэгдэж байсан юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Харин аймгийн нутаг дэвсгэрт Шинжлэх ухаан технологийн сорилт туршилтынталбайгулсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудалд холбогдох байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авахгүй гэсэн шийдвэр гарсан тул судалгаа хийгдээгүй байна. Энэхүү судалгаанаас бусад аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт 100 хувь биелсэн тухай аймгийн ТЗУХ-ын даргаП.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээллэсэн юм.
10 дугаар сард хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ирэх сард танилцуулна.