📅

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

🕔 2016/10/06 09:20

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, "Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

 

Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм.

 

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Боловсролын сангийн зээлийн журмыг аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?