📅

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЭНЭ САРЫН 27-НД ГАРДУУЛНА

🕔 2016/09/22 15:51

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЭНЭ САРЫН 27-НД ГАРДУУЛНА

 

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 9 дүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм. Харин сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 01-17-ний өдрүүдэд явагдана.
СЕХ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?