📅

Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

🕔 2016/09/22 09:33

Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт "Эрдэнэт" үйлдвэрийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 16-нд хүргүүүлсэн.

    Тэрбээр уг албан бичигт "Маршл Ю.Цэдэнбал нь Монгол төрийн алтан жолоог атгаж байх цаг үед "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах, "Эрдэнэт” хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн билээ. Иймд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Маршл Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан, түүний нэр төрийг нь сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох Засгийн газрын тогтоолыг холбогдох журмын дагуу гаргаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн байдаг.

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ёсоор болгож Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо.

Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?