📅

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХАНГАЛТ, ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

🕔 2016/09/19 17:07

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХАНГАЛТ, ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 322 тоот тогтоол "Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”, ХХААХҮСайдын 2016 оны 01 тоот, Улсын онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 06 -ны хурлын тэмдэглэл, "Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын 2016 оны 01тоот, Аймгийн Засаг даргын 2016 оны 03 албан даалгавар”-ыг хэрэгжүүлэхээр зохион байгуулан сумдад чиглэл өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр өвөлжилт өнөтэй сайхан орж мал төллөлт, төл бойжилт хаваржилт хэвийн байснаар 2016 онд оны эхний 138,9 мянган толгой хээлтэгчээс 123,9 мянган толгой төл хүлээн авч бойжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу аймаг Аюулгүйн нөөцөнд 28 тонн өвс, 4 тонн малын тэжээл, сумд тус бүр 50 тонн байгалийн хадлан, 30 тонн малын тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран хадлан, тэжээлийн техник хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 138 ш бага оврийн тракторийг малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр олгосноор нь хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэж.

Тус аймаг 2015 онд Аймгийн засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100тонн өвс бэлтгэж нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй байна. Мөн 6 сая төгрөгийн 21 тонн малын тэжээл "Өгөөж чанар” ХХК-ий нөөцөд гэрээний үндсэн дээр зарцуулаагүй хадгалагдаж байна.

Сумдууд 2015 онд бэлтгэсэн нөөц хур өвс Дархан суманд 40 тонн өвс, 7 тонн тэжээл, Орхон сум 16 тонн өвс, Хонгор сумын 69,2 тонн өвс, Шарын гол суманд 10 тонн тэжээл зарцуулаагүй байгаа баМУЗГ-ын 322 дугаартогтоолын дагуу даалгаврыг гүйцээж нөөц бэлтгэхээр ажиллаж байна.


2016-2017 онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлсэнээр 659,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. Эдгээрмалдшаардагдах байгалийн хадлан, тэжээлийг тооцож үзвэл 63,2 мянган тонн өвс, 9,8 мянган тонн хүчит тэжээл бэлтгэх тооцоог гаргаж сумдад албан даалгавар болгон хүргүүлснээр малчид, фермерүүд хадлангаа ид бэлтгэж байна.

Аймгийн хэмжээгээр 9 дүгээр сарын 14-ны байдлаар нийт авах хадлангийн 47.1хувь буюу 29,8 мянгантонн хадлан, 227.3тонн үйлдвэрийн тэжээл, 5.1 тонн давс, хужир, шүүбэлтгээд байна.

Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс жилд 250-300 гаруй өрхийн 65-77 мянга гаруй толгой мал өөр аймгийн нутагт болон Сэлэнгэ аймгийн хил залгаа сумдад өвөлждөг болно. Энэ жил тус аймгийн хэмжээгээр хадлан, бэлчээрийн ургац сайтай байгаа учраас дээрх тооноос бага хэмжээний мал өөр аймгийн нутагт өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Цаашид нойтон цас, хур тунадас орохоос урьтаж хадлан, тэжээл бэлтгэх, ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, сумд аюулгүйн нөөцийн өвсөө гүйцээж бэлтгэхээр шамдан ажиллаж байна.

Мөн сумдын ЗДТГазраас хашаа, хороо, худагаа сэргээн засварлах, өтөг бууц, хужир, шүү, хүчит болон гар тэжээлбэлтгэх, татаж авах, мал сүргийг намрынугаалга, туулгалтад бүрэн хамруулах, малчдынөвөлжилтийн хувийн бэлтгэл хангах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын арга хэмжээнд 8 нэр төрлийн тарилганд 221,0 мянган толгой мал хамрагдсан ба намрын урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.Эдгээр арга хэмжээний үр дүнд аймгийн хэмжээнд малын халдварт өвчин гараагүй тайван байна.

Паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээг Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын 309, 367 тоот албан даалгаварын дагуубог малыг угаалга, туулгалтад хамруулах ажлыг зохион байгуулж9-р сарын 15-ны байдлаар угаалгад 215,0 мянган толгой, цагаан хорхойн эсрэг туулгалтад 250,0 мянган толгой малыг тус тус хамрууллаа. Малын өвөлжөө хашаа, тэжээвэр амьтны байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулснаар 1368 өвөлжөө, хашааны182,0 мянган м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц байхгүй байгаа ч орон нутгийн хувийн хэвшлийн нэгжүүд өөрсдийн нөөц болонзах зэлээс худалдан авч энэхүү ажлыг хийж байна. Өвөлжөө хашааны ариутгал, бог малын угаалга, туулгалт хийх ажил үргэлжилж байна. Энэ жилийн гарсан богийн төл 79,9 мянган толгой,тугал 12,0 мянган толгойд тус тус бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилга хийх төлөвлөгөөт ажлыг эхлүүлээд байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?