📅

Шарын гол суманд өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай үргэлжилж байна

🕔 2016/09/15 10:49

Шарын гол суманд өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай үргэлжилж байна

 

Шарын гол сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 87.6 хувьтай үргэлжилж байна. Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан, цахилгаан, нүүрсний нөөц, өвс тэжээл, оторлолт, малын бэлчээрийн талбай зэрэг асуудлууд эн тэргүүнд тавигддаг. Энэ жил тус суманд 39400 гаруй толгой мал өвөлжиж хаваржина. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу сумын нөөцийн 50 тн өвсийг худалдан авахаар гэрээ хийсэн байна. Түүнчлэн хил залгаа сумдад оторлох, малын бэлчээрийн асуудал зэргийг сумдын удирдлагууд хэлэлцэн тохиролцжээ. Мөн ургац хураалт хэвийн явагдаж байна.

Шарын гол сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг зэрэгтөрийн байгууллагууд болон айл өрхүүд дулаан хангамжаа авахад бэлэн болсон байна. Харин сумыг дулаанаар хангадаг "Дулаан Шарын гол” ТӨХК-ийн зуух галлахад бэлэн болсон хэдий ч зайлшгүй хийх ремень солих, сүлжээний насос авах, хүйтэн усны төв шугам хэсэгчлэн солих, зуухны оролтын автомат солих зэрэг засварын ажлууд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан хойшлоод байгаа юм. Иймд өвөлжилтийг бэлэн байдлыг хангахын тулд аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох яамдтай асуудлыг хэлэлцэж байгаа тухай тус сумын удирдлагууд мэдээллээ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?