📅

Н.Энхбаярыг 15 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, зүйл ангиар буруутгаж байна

🕔 2016/09/14 10:37

 

Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаж, улмаар Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өгөөд байгаа.

Чухам яг ямар хэрэгт энэ удаа Н.Энхбаяр нарыг буруутгаад байна гэхээр МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбын намын санхүүжилт нэрээр авсан гэх 50 мянган ам.долларын авлигын хэрэг болон намынхаа байрыг 500 мянган ам.доллараар худалдаж авахдаа В.Мекчаров, Гинзбург нарыг залилсан гэх хэргүүд юм байна.

Уг асуудлыг тодруулбал, түүнийг Худалдан авахаар гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мөн  мэдэгдсэн байдаг. Тэрбээр "Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг долоон удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй. Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй” гэж байсан юм.

Н.Энхбаярыг чухам ямар үндэслэлээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа асуудлаар лавшруулахад, тэрбээр  гэртээ зочилсон бизнес эрхлэгчийн яриа, дүрсийг бичлэгт буулгасан нь АТГ-ын ажлын хэсгийн нэгжлэгээр илэрсэн тул түүнийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгасан гэгдэж байгаа юм.

Тэгэхээр Эрүүгийн хуульд гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчихөд ямар хариуцлага ногдуулна гэж заасан байдгийг хүргэе. За мөн түүнийг буруутгаж байгаа бусад зүйл ангиудын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн тухайд ийм заалтуудтай зүйл ангиудаар буруутгагдаж байгаа юм. Хэрэг нэгэнтээ прокурорын шатанд очсон. Харьцангуй хурдацтайгаар тэрбээр шалгагдаж байгаа ч харагдаж буй. Чухам тэгээд прокуророос хэргийг хянаад шүүх рүү шилжүүлэхдээ ялын хэмжээг хэрхэн яаж төлөвлөсөн  нь тодорхой болох юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?