16 жолоочийн зөрчлийн оноо дуусчээ
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиаржолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт16жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна.
Харин жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний
лавлагаа
2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар:
900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага -
ЦЕГ-ын СХГазар/
Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй чалдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.