17 иргэний материал бэлэн болжээ
🕔 2016/08/24 11:01
Энэ сарын 4-ний өдөр БээжинЭрээний чиглэлд зорчиж байсан автобус шатсан хэрэг гарсан. Үүний улмаас 20 гаруй монгол иргэн бичиг баримтгүй болсон. Хохирсон монгол иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан тээвэр гүйцэтгэж байсан "Есөн луу” компани болон даатгалын компанитай байнгын холбоотой ажиллаж буйгаа мэдээллээ. Уг асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын ГХЯ-нд мөн ханджээ. Одоогийн байдлаар даатгалын компаниас гаргасан хүсэлтийн дагуу хохирсон иргэдээс шаардлагатай материалыг нь бүрдүүлж, баталгаажуулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 17 иргэний материал бэлэн болсон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих