📅

“Үйлдвэрлэлийн дадлагажуулагч-багш“ мэргэшүүлэх сургалт эхлэв

🕔 2015/11/17 12:50

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт" төслөөс Дархан-Уул аймаг дахь МСҮТ, Уул уурхай, Эрчим хүчний Политехник коллежтэй хамтарч тус аймгийн аж ахуйн нэгжүүдийг хамруулсан "Үйлдвэрлэлийн дадлагажуулагч-багш" мэргэшүүлэх сургалт эхлэв.

Уг сургалт энэ сарын 9-19 өдрүүдэд явагдаж байгаа уг сургалтаар багш нар нь дадлагыг төлөвлөн зохион байгуулж дүгнэх бол суралцагсдын хувьд зөвлөгч, сурган хүмүүжүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Сургалтыг Дархан МСҮТ-ийн мэргэжлийн багш С.Ганбаатар, Полтехник Коллежийн мэргэжлийн багш Л.Пүрэвсүрэн, "Үйлдвэрлэлийн дадлагажуулагч-багш" мэргэшүүлэх үндэсний сургагч багш Б.Ундармаа нар явуулж байна. Сургалтад оюутан сурагчдыг гэрээгээр үйлдвэрлэлийн дадлагад хамруулдаг "Дархан Дулааны Цахилгаан Станц”, "Дархан Дулааны сүлжээ”, "Төвийн бүсийн ЦТҮС” зэрэг ТӨХК-иуд, "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”, "Дархан Ус суваг”, Хөтлийн "Цемент шохой” ХК, "Агромаштех”, "Эко Ноос” зэрэг ХХК-иудын 20 гаруй инженер техникийн ажилтнууд хамрагдаж байна” гэж Дархан МСҮТ-ийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Ц.Ганчимэг ярилаа.

                                                                                                                                 Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?