📅

Бодлогын хүүгийн талаар ХЭН, ЮУ хэлэв?

🕔 2016/08/19 12:59

 

Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг өчигдөр гаргалаа.  Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв.  Хэдий  бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд  дампуурч буй банкуудыг аврах  үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд тийм ч сайн зүйл биш юм. Учир нь бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм.

Ингээд зарим эдийн засагчдын  байр суурийг онцлон хүргэе.

Д.Ангар: Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө

Бодлогын хүүг 4.5%-р өсгөж 15%-д хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25% байсан бол одоо 30%-д хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо хөөрхий!!!

Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямарч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй. Харин манай Санхүүгийн Зохицуулах Хороо ядаж нэг мэдэгдэл гаргадаггүй юм байх даа!! Дампуурч дууслаа шүү дээ, банкнаас бусад санхүүгийн зах зээл!!!

Д.Лхагвасүрэн: БОДЛОГЫН ХҮҮ ХЭМЭЭX БОЛДОГГҮЙ "БОР ӨВГӨН"

Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт. Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье.

Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэгхэн шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасныг та бид мэднэ (доорх эшлэлийг бас харна уу). 

Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно.

Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?