Аймгийн ЗДТГ-ын шуурхай хурал
Аймгийн ЗДТГ-аас 7 хоног бүрийн Даваа гарагт шуурхай хурал хийдэг. Тус хурлаар өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон ярилцдаг уламжлалтай. 2015 оны 11 сарын 9 -13 тайлант 7 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудын ажил хэвийн үргэлжилсэн гэдгийг танилцуулав.
Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсээс хийсэн мэдээлэлд бэлчээрийн уст цэг болон худгийн ашиглалт хангалтгүй байгааг хэлэв. Худаг хаалттай ажиллахгүй худгийн судалгааг гаргасан байна. Нийгмийн хөгжлийн хэлтсээс "Нийгмийн үйлчилгээг танд” сарын аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэд рүү хандсан ажилд төрийн байгууллагыг идэвхтэй оролцохыг энэ үеэр уриалав.
Аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газраас цас хайлуулах бодис, ажилчдын өвлийн хувцасны хангалт зэрэгт хөрөнгө шийдэх талд анхаарч ажиллахыг тус газрын дарга Г.Гантулга хөндөн ярив.
Энэ мэтчилэн аймгийн ЗДТГ-ын эрхлэх хүрээний агентлагын дарга нар мэдээлэл танилцуулсны дараагаар аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат : Золбин нохой устгах ажлыг эхлүүлэх, НААҮГ-ын өвлийн бэлэн байдлыг хангах цас хайлуулах бодис, элс хайрга зэргийг нөөцлөх, УЦУОША-аас ирүүлсэн мэдээгээр Дархан-Уул аймаг зудын эрсдэлтэй бүсэд орж байгаа учраас мал бүхий иргэдэд сэрэмжүүлэг хүргэх ажилд анхаарч ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих