Өрсөлдөгчтэйгээ гар бариагүй египет жүдоч нутаг буцжээ
🕔 2016/08/16 14:29
Барилдааны дараа өрсөлдөгчтэйгөө гар барихаас татгалзсан Египетийн жүдоч Ислам Эль Шебабийг нутаг буцаажээ. 34 настай египет жүдоч өнгөрсөн баасан гарагт Рио-де-Жанейро хотод эхний барилдаанд унасныхаа дараа өрсөлдөгч болох Израилийн бөхтэй гар бариагүй аж. Үүнтэй холбогдуулан түүнийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ "хатуу донгодсон” байна. ОУОХ-ныхон "Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Олимпын найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнийг энэ жүдоч уландаа гишгэж, ёс зүйгүй аашиллаа” гэжээ. Мөн Египетийн Олимпын хороо Эль Шебабийг зэмлэн буруушаасан байна. Үзэгчид ч түүнийг буруушаан хашгирч, дэвжээ рүү буцаж очин жүдогийн дүрэм журмын дагуу өрсөлдөгчтэйгээ гар барихийг шаардаж байжээ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих