📅

Түүх, соёлын ач холбогдолтой долоон газрыг нэмэлтээр хамгаалалтад авахаар болов

🕔 2016/08/12 14:18

Түүх, соёлын ач холбогдолтой долоон газрыг нэмэлтээр хамгаалалтад авахаар болов

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаарНийтийн аж ахуйн, үйлчилгээний газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх тухай, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалыг нэмэлтээр хадгалалт, хамгаалалтад оруулах тухай, Захирагчийн албаны дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргав.

Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг НААҮГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхээр болж конторт сууж ажиллах алба хаагчдын тоог багасгаж үүний оронд зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх, хамгаалах, арчлах үйлчилгээний ажилчдын тоог 11-ээр нэмэгдүүлэхээр тогтов.

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын долоон газрыг нэмэлтээр хамгаалалтад авах асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар боллоо. Хамгаалалтад авах түүх соёлын газруудад Адуунчулуун уулын суваргатай хад, мөн уулын өврийн бичээс, Суваргатай хад, бичээс бүхий хад, Шарын гол сумын буган чулуун хөшөөд, Орхон сумын Баян-Уулын булш, хиргисүүр, Шарын гол сумын Баянзүрх уулын булш, хиргисүүр, Дархан сумын Оршуулгын газрын хиргисүүрүүд багтжээ. Аймгийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлж иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг бүх талаар хангахад төрийн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Захирагчийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр Э.Равжаадэлгэрэх томилогдож, албаныхаа дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлуулахаар боллоо.

Д.Заяаскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?