Ерөнхий сайд 18 аймгийн Засаг даргыг батламжилжээ
🕔 2016/07/27 10:35
Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж Засаг дарга нарыг батламжлаад байгаа юм. Энэ удаагийн сонгуульд МАН Завханаас бусад аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Одоогийн байдлаар Архангай аймгийн засаг даргаар Ц.Мөнхнасан, Баян-Өлгий А.Гылымхан, Баянхонгор Г.Батжаргал, Булган З. Батзориг, Говь-Алтай В.Рэнцэндорж, Говьсүмбэр Г.Батсуурь, Дархан-Уул С.Насанбат, Дорноговь Т.Энхтүвшин, Дорнод М.Бадамсүрэн, Орхон Д.Батлут, Өвөрхангай Г.Ганболд, Өмнөгвь Н.Наранбаатар, Сүхбаатар З.Энхтөр, Сэлэнгэ Ш.Оргил, Төв Ж.Батжаргал, Увс Д.Батсайхан, Хөвсгөл Л.Ганболд, Хэнтий Н.Ганбямба нарыг Ерөнхий сайд батламжилжээ.
Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байгаа юм байна.
Т.Гэрэл
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих