📅

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

🕔 2016/07/23 16:41

 

Гол мөрний ус үерийн түвшинд хүрэх, хур борооны үерийн оргил үе гол төлөв долдугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна.

 

Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голуудын усны түвшин олон жилийн дунджаас 5-50 см бага хэдий ч Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу байх ба бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим  байх төлөвтэй байна.

 

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?