📅

Торгоны замын эртний хот

🕔 2025/02/18 10:47

Цөлийн салхи аяархан үлээж, тэмээн жингийн дуунил холоос анирдсан элсэн цөлийн номин бүрд болох Дүньхуан хот нь торгоны замын багалзуурт байрладаг. Он цагийн түүхэнд зуун зууныг элээсэн торгоны замын гэрэлт сувд Дүньхуан нь хүн төрөлхтний соёл иргэншлийн уусалцсан газар байсан бөгөөд мянга мянган жилийн түүхтэй соёл иргэншлийг өвлөн тээж, Торгоны замын он удаан жилийн хөгжлийг тэмдэглэх явцад соёлын өв уламжлал, шинэлэг хөгжлийн үлгэр жишээ болсоор ирсэн.

Сүүлийн жилүүдэд Дүньхуан хот олон улсын аялал жуулчлалын хот байгуулах зорилгын үүднээс түүх, соёлын баялаг утга агуулгыг уудлан ажиллаж, Мо Гаокү агуй, Юймэнь хаалга зэрэг дэлхийн соёлын өвийн хамгаалалтыг нэмэгдүүлж, Бүрээ манх, саран  нуур, Я Дань, Янгуан болон бусад үзэсгэлэнт газруудад ухаалаг аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлж, Торгоны зам (Дүньхуан) Олон Улсын Соёлын Экспо зэрэг платформуудаар дамжуулан Дуньхуаны соёлын гадаад солилцоог ахиулж, Дүньхуаны соёлын IP-г дэлхийн хэмжээнд бий болгож, хотын түүхэн өв, соёлын брэндийг хөгжүүлж, соёл, аялал жуулчлалыг гүн гүнзгий нэгтгэх талаар сайн ажил хийж байна.

Хүн төрөлхтний Дүньхуан, хүн зоны хүсэл тэмүүлэл. Мянган жилийн ханын зургуудаас дижитал технологи, элсэн бүрдийн соёлын IP хүртэлх Дүньхуан олон соёлын солилцоо, онцлогийг цаашид бүрэн ашиглаж, шинэ эрин үед Торгоны замын шинэ домгийг өвөрмөц сэтгэл татам байдлаар бичиж, Хятад үндэстний соёлын эрч хүч, орчин үеийн соёл иргэншлийг төлөвшүүлэхэд туслаж байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?