📅

Шарын голын уурхайн нүүрс худалдан борлуулах цэгүүдэд шалгалт хийв

🕔 2015/11/09 16:15


Дархан сумын ЗДТГ, Шарын гол компанитай хамтран иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх ажлыг эхлүүлсэн.Иргэдэд зах зээлийн үнээс 1000 төгрөгөөр татуу үнээр нүүрсээ худалдаалж байна. Тодруулбал 20 кг нүүрс 2500 төгрөг,40 кг нүүрсийг 4000 төгрөг, нэг тэвш нүүрсийг 160-180 мянган төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Иргэдэд хямд үнэтэй нүүрсийг Дархан сумын хэмжээнд 28 цэгээр худалдаалж эхэлсэн. Энэ хугацаанд иргэдээс борлуулж буй нүүрсийг хог чулуу ихтэй, жиндээ хүрэхгүй байна гэсэн гомдол саналууд ирсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн МХГ, СХЗХэлтэс, АЗДТГ-ын ЗАА, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан байна.

 

 

Ажлын хэсэг нүүрс борлуулах цэгүүдэд ажиллаж савласан нүүрсийг задалж хогтой эсэх, жин хэмжээ хүрч байгааг газар дээр нь шалгав. Хяналт шалгалтын үеэр 40 кг-ийн шуудайтай нүүрс 37-40 орчим кг татаж байсан. Хогны тухайд харьцангуй бага байв. МХГ-ын улсын байцаагчийн хэлж байгаагаар нүүрсний хэмжээ дээш, доош 2 кг орчимд хэлбэлзэл байж болно гэв.

Учир нь тус нүүрсийг гараар савласан учраас 2-4 кг зөрүүтэй байх боломжтой гэж үздэг байна. Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудайны стандарт MNS 6333: 2012 тухайн сав баглаа боодлын хэмжээг заасан байх бөгөөд уг хэмжээнээс доогуур байж болохгүй аж .

 

 

Ажлын хэсгийн шалгалт өнөөдөр эхэлэ байгаа бөгөөд нэгдсэн дүнг 2015.11.17-ны өдөр танилцуулах юм байна. Шарын голын уурхайн нүүрсийг аймгийн хэмжээнд 30 цэгээр дамжуулан 2015.10.9 ны өдрөөс иргэдэд хямд үнээр нүүрс борлуулах ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 25600 орчим шуудай нүүрсийг худалдан борлуулсан гэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?