Цагдаагийн байгууллагад зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 701 гомдол бүртгэгджээ. Үүний 83 нь залилах гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээдэд нэг тэрбум 28 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл зээлийн аппликейшны эрх сэргээж өгөх, зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх 27, онлайнаар бараа, үйлчилгээ авахаар 20, телеграмд цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө гэх 27, танил хүнээс мөнгө зээлээч гэх чат ирсний дагуу мөнгө шилжүүлж 8, бусад аргаар 13 бүртгэгдсэн байна.
-
Иргэн О нь телеграмм чатаар үл таних хүнтэй холбогдож онлайнаар үе давдаг гэх ажил гүйцэтгэж 114 сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан,
-
Иргэн З нь Теллеграммаас Avdulla S гэх хаягаас YR группийн хүний нөөцийн ажилтан байна та гэрээсээ цахимаар коммент бичдэг ажил байна, та гурван даалгавар биелүүлнэ гэх зартай холбогдож 20.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан,
-
Иргэн Т нь Фейсбүүк чатаар “Та 400,000,000 төгрөг хожсон байна эхлээд 14,000,000 төгрөг шилжүүлж хожсон мөнгөө авна” гэхээр нь нийт 5 удаагийн гүйлгээгээр 13,400,000 төгрөг шилжүүлэн залилуулсан,
-
Иргэн Г нь Зээлийн аппликейшны зээлийн эрх нэмэгдүүлэх, цахим гэрээ хийх зарын дагуу холбогдож, 1 сая төгрөг шилжүүлж залилуулжээ.
Сүүлийн үед “ЗЭЭЛ ОЛГОДОГ АППЛИКЕЙШНЫ ЗЭЭЛИЙН ЭРХ СЭРГЭЭНЭ, ЗЭЭЛИЙН ЭРХ НЭМЭГДҮҮЛНЭ” гэх зар мэдээлэл фейсбүүк орчинд ихээр нийтлэгдэж байна. Тус зарын үнэн нь:
Нэдүгээрт: Таны хувийн мэдээллийг буюу уг аппликейшинд нэвтрэн орох нэр, нууц үгийг авна.
Хоёрдугаарт: Таны зээлийн аппликейшинд нэвтэрч боломжит зээлийн дээд хэмжээгээр зээл авч таныг залилна.
Гуравдугаарт: Таны хувийн мэдээллийг ашиглаж бусад зээлийн аппликейшинд бүртгэл үүсгэж, зээл авч залилна.
Зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх нэрийдлээр иргэдээс хураамж эсвэл шимтгэл нэрээр мөнгө авч залилах төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа тул анхаарал, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0