📅

Тагнуулчдын хүүхдүүд Москвад ирээд л орос хүн гэдгээ мэджээ

🕔 2024/08/14 18:02

Тагнуулчдын хүүхдүүд Москвад ирээд л орос хүн гэдгээ мэджээ

 

Энэ сарын 1-нд АНУ,  ОХУ олон тооны хоригдлыг БНТУ-ын нийслэл Анкара хотод солилцсон. Хоёр улс Хүйтэн дайнаас хойших хамгийн олон хоригдлыг нэг дор солилцсон юм.

ОХУ-д эргэн ирсэн нэг хосын хүүхдүүд Москвад ирэх замдаа орос хүмүүс гэдгээ мэджээ. Тэд  ОХУ-ын Ерөнхийлөгчийг огт танихгүй, орос хэл мэддэггүй аж.

Артем Викторович Дулцев, Анна Валеревна Дулцева нар Словениэс эх орондоо ирсэн. Тэд тус улсад амьдардаг, Аргентин хүмүүс хэмээн өөрсдийгөө бусдад танилцуулдаг,  оросын тагнуулчид бөгөөд хоёр хүүхэд нь  нь орос хүн гэдгээ мэддэггүй, оросоор ярьдаггүй байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоригдлуудыг онгоцны буудалд цэцэгтэй тоссон юм. Тэрээр Словениэс ирсэн хосыг угтан авахдаа испаниар “Оройн мэнд” гэж хэлжээ. Энэ үед тагнуулчдын охин ээж ааваасаа “Энэ хүн хэн бэ?” гэж асуусан байна.

Аргентиний хэвлэлд мэдээлснээр оросын тагнуулч хос Марта Мэйэр, Людвиг Гишш нэрээр 2017 онд Словенид иржээ. Тэд хуурамч нэрээрээ гарааны компани, урлагийн галерей байгуулсан ч 2022 онд тагнуулын хэргээр баривчлагджээ. Тэд хэргээ хүлээсэн тул тус бүр 19 сарын хорих ял авсан байна.

Тэд ялаа бүрэн эдэлсэн тул Словениэс явах нөхцөлтэйгээр суллажээ. Тэдний 8 болон 11 настай хүүхдүүд Аргентинд төрсөн аж.

Эх сурвалж: BBC

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?