📅

Гэрч ууж байсан эмээ зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн гэв

🕔 2024/05/10 12:58

 

Үндэсний спортын арбитраас допингийн маргааныг хянаж дууссан талаар өнөөдөр /2024.05.10/ мэдээлэл хийлээ.

Үндэсний Спортын Арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа “Монгол Улсын арслан М.Бадарч мэдэгдлийн хариуг өчигдөр орой 17:00 цагт ирүүлсэн. Энэ үед шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь юу вэ гэхээр шинээр гэрч гарч ирсэн. Гэрчийн хүсэлтээр нэрийг нь хэлэх боломжгүй. Өргөдлийн агуулга нь “Миний бие өөрийн биений онцлогийг харгалзан үзэж Турк улсаас биеийн эсэргүүцэл сэргээх, эстрогений тэнцвэртэй байдлыг хангах бодис агуулсан эмийг өдөрт дөрвөн удаа ууж эхэлсэн. Эм хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж үзэж байна. Тиймээс энэ эргэлзээтэй асуудлыг шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцож байна” гэсэн байна. Үүнтэй хамтруулан эмнэлгийн дүгнэлт, зургуудыг хавсаргасан байна. Ингээд давж заалдах комиссын шийдвэрийн дагуу талуудын хүсэлтийг хаалттай хэлэлцэх гэж байна” гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?