📅

Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна

🕔 2024/03/28 13:05

Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна

 

Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарчээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсаныг нээхээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа аж. 

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед мэргэжлийн байгууллагын мэдээлэл, зөвлөмжийг дагаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?