📅

УАШТ-ий сүүлийн алтан медаль Д.Батзулынх болов

🕔 2024/01/15 12:30

УАШТ-ий сүүлийн алтан медаль Д.Батзулынх болов

 

Чөлөөт бөхийн УАШТ өчигдөр /2024.01.14/ өндөрлөлөө.  “Хасу мегастарс” клубийн тамирчин Д.Батзул 2020 оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байв. Үүнээс хойш тогтмол жин өгсөж барилдсан бөгөөд 2022 онд 86 кг-д хүрэл авч, өнгөрсөн жил медалиас мултарсны эцэст энэ жил 92 кг-д түрүүллээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Г.Даянбилэгийг 8:3-аар хожив. Онооны харьцаа 4:3 болж, цаг дуусах дөхсөн үед Г.Даянбилэг улайран дайрч байгаад оноо алдаж, эцсийн найдвараа үгүй хийсэн юм. Г.Даянбилэгийн хувьд өнгөрсөн жил хүрэл медаль авсан амжилтаа ахиулж байна.

Энэ жингийн хүрэл медалийг “Приус центр”-ийн Б.Нямбаяр, “Ганьт” клубийн А.Мягмарсүрэн нар хүртлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?