📅

Хятад дахь гадаад оюутнуудын шинэ жилийн цэнгүүн болов

🕔 2024/01/02 18:17

Хятад дахь гадаад оюутнуудад зориулсан "Хятадыг мэдрэхүй· Өвөр Монголд уулзъя" шинэ жилийн цэнгүүн 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн 19:00 цагаас Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн концертын танхимд боллоо. Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын мэдээллийн алба, ӨМӨЗО-ы боловсролын тэнхимаас санаачлан, Өвөр Монголын Багшийн Их Сургууль хариуцан зохион байгуулав. 

        Соёл иргэншил солилцооны нөлөөгөөр өнгөлөг болж, харилцан суралцсанаар соёл иргэншил баяждаг. Энэхүү үйл ажиллагаа нь Хятад дахь олон улсын оюутнуудад Хятадын соёл, Хятадын соёл иргэншлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Хятад дахь олон улсын оюутнуудын соёл иргэншлийн солилцооны элч байх үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, хоёр улсын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад эерэг хувь нэмэр оруулах зорилготой юм. 
        Цэнгүүн Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн гадаад оюутнууд болон Өвөр Монголын Урлагийн театрын дуу бүжгийн хамтлагийн тоглосон 15 хөтөлбөрөөс бүрдлээ. Тоглолт дуу бүжиг, хөгжим, хэл яриа зэрэгт чиглэж, энх тайван, нөхөрлөл, солилцоо, хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийг тусгав. 90 минут үргэлжилсэн уг тоглолтыг 400 гаруй гадаад оюутан үзэж сонирхлоо.                                                                                

 

Зохиогч: Бэлтгэсэн: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?