📅

Б.Махбалыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

🕔 2023/12/28 08:16

Б.Махбалыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалд холбогдох хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Махбалд холбогдох шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?