Монгол Улсын хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах, олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Банкны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тэдгээрийн үр дүнгийн талаарх үнэн бодит мэдээллийг харилцагч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж, Банкны нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Сэтгүүлч, олон улсын харилцаа, маркетинг, банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, үүнд хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Сэтгүүлч, маркетинг, хэвлэл мэдээлэл, банк санхүү, эдийн засаг, сошиал медиа хөгжүүлэлт чиглэлээр мэргэшсэн;
- Видео контент бүтээх, эвлүүлэг хийх, хэвлэлийн мэдээний эх бэлтгэх, боловсруулах, нийтлэл бичих ур чадварт суралцсан;
- Зах зээлийн болон банк санхүүгийн чиглэлээр мэдээлэл, мэргэжлийн болон холбогдох судалгаа, шинжилгээ хийх, тайлан, төлөвлөгөө боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх ур чадвартай;
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэг, чадвартай, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV;
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих