📅

Машин амьтай байдгийг та мэдэх үү? Машин ч өшөөгөө авдаг

🕔 2016/06/24 15:34


 

Хэдэн жилийн өмнө би нэг хайртай машинаа зарах гээд баахан гүйсэн юм. Тэр машин бид хоёр чамгүй ихийг хамт туулсан тул хоёр биенээ нэг нэгэнгүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэхэд болно. Гэвч машин маань зарагдахгүй л байлаа. Өнгө үзэмж сайтай, эвдрэлгүй цэмцгэр машиныг хүмүүс авахгүй байв. Бүр үнийг нь инээд хүрмээр бага болгосон ч авах хүн олдохгүй байлаа. Аргаа бараад аргалж чаргалдаг хүмүүсээс асуухад "Эзнээ олохгүй байна" гэсэн хариу өгдөг юм байна. Тиймээс эзэн нь олоод аваасай гэж хичнээн ч хүссэн машин маань байрандаа байсаар л байсан юм. Хүмүүс мөнгөө барьж ирээд тоолоод зогсож байхдаа л гэнэт бодлоо өөрчлөөд алга болох нь хэвийн үзэгдэл. Тэгээд сурагласаар байгаад учрыг нь олов. Машин болон хүний эдэлж хэрэглэдэг зүйлсэд татах хүчний эерги шингэсэн байдаг бололтой. Тэр энергиэ салгаж чадахгүй бол машин тэр чигээрээ чиний энергиэр амьсгалсаар байдаг гэнэ. Тиймээс би машинаа аргадаж, түүнд талархлаа илэрхийлээд, тусгай дом хэрэглэснээр сая нэг эзнийг нь олоод зарчихсан юм. Гэхдээ ганцхан жилийн дараа машин маань зарагдсан үнээ ч нэхэлгүйгээр надад үнэгүй шахам эргээд ирсэн гэвэл та итгэх үү? Үнэхээр тийм явдал болсон шүү. Тэр машиныг анх авч байхдаа би түүнд "Чи бол минийх. Ганцхан л минийх байх ёстой машин" гэж хөөрөн хэлж байснаа тэр үед нэхэн санаж билээ. Энэ мэт машин техник заримдаа хүмүүст санаанд оромгүй бэлэг барьж, санаанд оромгүйгээр амь насанд нь халдах явдал байдаг талаар энд өгүүлэх гэсэн юм.

Автомашин худалдан авахдаа та үнэн хэрэгтээ өөрийн амьдрах хугацааг хэмжигч цагтай боллоо гэсэн үг. Миннесотагийн Их сургуулийн сэтгэлзүйн профессор Дан Крейнворт нэгэн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн бөгөөд үүнийхээ нотолгоо болгож ХХ зууны хамгийн дуулиантай аллага болон эмгэнэлт явдлын тухай өөрийнхөө хувилбарыг дэвшүүлсэн байна. 1955 оны 9-р сарын 30-нд Холливудын алдарт жүжигчин Жеймс Дин автомашины ослоор амь алджээ. Түүний порше цагт 150 км-ийн хурдтай явж байгаад өөдөөсөө ирж явсан Кадиллак руу шууд л үсрээд орчихож. 40 метрийн зайд эсрэг урсгалаар явж байсан машинтай Диний машин яахаараа очиж мөргөлддөг билээ гэдэг асуулт цагдаа нарын хувьд оньсого хэвээр үлджээ. Дугуйных нь хээний мөрөөр шинжвэл хоёр машин яг зэрэгцэж ирэх үед "Порше"-гийн жолоо хажуу тийш огцом эргэн мултарсанаар сайхь машин хар хурдаараа халз урдаас нь огцом мөргөсөн байжээ. Жүжигчин эр, архи дарс амсаагүй, цоо эрүүл байсан нь батлагдсан байна. Тэр ч бүү хэл шинжээчдийн үзсэнээр тухайн нөхцөлд бие бялдрын хувьд ийнхүү гэнэтийн эргэлт хийх нь бараг байж боломгүй бөгөөд ингэж огцом эргэхийн тулд хүмүүн бус хүч гаргах хэрэгтэй аж. Жүжигчин эр машинаа "Бяцхан новш" хэмээн нэрлэдэг байжээ.

Тэрхүү тамтаг болсон машиныг жүжигчин залуугийн фен болох Техасын саятан эмэгтэй Анжела Перри худалдан аваад сэлбэж шинэчлэн, сэтгэл зүрхээ зориулжээ. Бүсгүй машинтайгаа яг л хүн шиг харилцаж, заримдаа бүр түүнийг энхрийлэн илбэдэг байсан байна. Ингэхдээ тэр өөрийгөө шүтдэг жүжигчинтэйгээ ярилцаж байна гэж ойлгодог байв. Нэг удаа бүсгүй жүжигчин эрд яг тохиолдсоныг үзье хэмээн сэтгээд түүний амиа алдсан газар луу явжээ. Цагийн дараа түүнийг өөдөөсөө ирж яваа машинтай мөргөлдөн хүзүүгээ хугалсаны улмаас ухаан оролгүй байсаар амьсгал хураасан тухай мэдээ ирсэн байна. Гэрч нарын мэдээлсэнээр бол Порше-г жолоодож явсан эмэгтэй эхэндээ жолоотой ноцолдож байгаа мэт тэмцэлдэж байснаа ямар ч найдваргүй байдалд орсоноо мэдээд жолоогоо хаян нүүрээ таглаад орь дуу тавин хашгирсан байжээ. Хэргийн газарт ажилласан цагдаагийн тайланд үлдсэн тэмдэглэлд "Дотроос нь бүтцийн хувьд тархины атирааг санагдуулам барьцалдан гагнагдсан дамжуулагч утас хэд хэдийг илрүүлсэн" гэсэн хачин жигтэй тэмдэглэл хийсэн нь хадгалагдан үлджээ. Тийнхүү эздийнхээ хяналтаас гарч, өөрөө ажиллаж эхэлдэг механизмын хачирхалтай зан авирын талаарх мэдээлэлийг Барч гэгч эмч хүн анх цуглуулж эхэлжээ. Гэвч Барч эмч өөрийн цуглуулсан баримтаа олны хүртээл болгож чадалгүй өөрийнхөө машины дугуйн дор амиа алдсан юм. Түүний судалгааг үргэлжлүүлсэн хүн бол Барч эмчийн найз Дайн Крейнворт байлаа. Ерөнхийлөгч Жон Кеннедиг алагдах үед машин нь анхны буу дуунаар газарт хадаатай мэт зогсоод огт хөдлөхгүй байжээ. Энэ нь алуурчинд сайхан боломж болсон мэт санагдана. Тэгсэн атлаа ганцхан секундын дараа байрнаасаа ухасхийн хөдлөсөн боловч Ерөнхийлөгч хэдийнэ сумны бай болсон байжээ. Алдарт зохиолч, Нобелийн шагналт Альберт Камюгийн үхэл ч бас Жеймс Динийхтэй төстэй. Түүний машин замын эргэлтэнд дээр огцом хурдалж, замаасаа гаран мод мөргөн осолджээ. Энэ үед машиныг түүний үеэл дүү Мишель Халлимар жолоодож явсан байна. Мөн Халлимарын гэргий, охин хоёр машинд хамт явж байжээ. Ах дүү хоёр амь үрэгдсэн бөгөөд хамт явсан эхнэр охин хоёр нь амьд гарчээ. Халлимар тэгтэлээ хурдалж, ид хаваа гайхуулах дургүй нэгэн байсан тул хурд хэтрүүлсэнээс болсон гэх ямар ч үндэслэл байсангүй. Хожим энэ машиныг зохиолч Камюг шүтэн бишрэгч нэгэн эмэгтэй мөн худалдан авч, засаж сэлбээд өөрийн болгожээ. Харамсалтай нь тэр эмэгтэй ч мөн өмнөхтэй төстэй ослоор мөн л эргэлтэн дээр замаасаа гарч мод мөргөн амиа алдсан байна.

Унаж яваа машиндаа донтон хэнээтсэн, нэг ёсондоо түүндээ шүтэн дурласан хүмүүс эн түрүүнд энэ мэт ослоор энддэг гэж Крейнворт тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол механизм хүчтэй сэтгэл зүйн энерги машинд шилжих мэт болч хөнөөн сүйтгэх чадвартай хүчирхэг энергиэр цэнэглэгддэг гэнэ.

 

Эх сурвалж: Монголын Психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан "Байж боломгүй баримт мэдээний цоморлиг" номноос

линк: http://letter.everyday.mn/content/read/78284.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?