📅

Амаа барих уу, амиа аврах уу

🕔 2016/06/23 11:42

Ард түмэн сонголтоо хийхэд ердөө зургаахан хоног үлдлээ. "Энэ сонгуулийн үнэ цэн магадгүй эх орон, тусгаар тогтнолын үнэтэй байж мэднэ” хэмээн УИХ-д дөрвөнтөө сонгогдсон, туршлагатай парламентч Ц.Нямдорж гуай 2016 оны сонгуулийг тодорхойлоод байгаа.

Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хэзээд жин дарж байдаг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь ойлгомжтой. Дөрвөн жилийн турш АН засгийн эрх барихдаа эх орон, тусгаар тогтнолоо үнэгүйдүүлсэн учраас алдах эрхгүй сонголтын өмнө ирчихээд байгааг ийнхүү сануулсан ч байж мэднэ.

Үнэхээр ч эрх мэдэл, албан тушаалын төлөө засгаа хэдэнтээ унагаж, эрх мэдэлд хүрсэн нэгнээ дэгээдэхийн тулд дотроосоо хор найруулан, ордны хуйвалдааныг дээд цэгт нь хүргэсэн нам бол яалт ч үгүй АН.

Олон жил үзэгчийн суудалд суусан тэд 2012 онд орон даяар маш хүчтэй тархи угаалт явуулж, иргэн бүрийн эмзэг, тулгамдсан асуудлыг барьж авсны хүчинд олуулаа болж, ордонд орж ирсэн нь үнэн. Гэхдээ тэдний амлалтад чин үнэн байгаагүй нь харамсалтай. Тэд ердөө л тайзан дээр гарч, жүжгийн гол дүрд тоглож үзэхийн тулд тэгтлээ адгасан хэрэг. Тиймдээ ч өнөөдөр ард түмэн амаа барьж сууна.

АН анхнаасаа л хэзээ л бол хэзээ нурах магадлалтай "гэр” барьсан. Олуулаа болж чадаагүй учраас УИХ дахь өвдөл цөвдлүүдтэй нийлсэн нь хожмоо Монгол төрийн босгыг намсгахын эхлэл болсныг хэн хүнгүй харж суугаа. Нэгэн цагт Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуягийн хэлснээр "Ордны хуйвалдаан газар авч, үгэнд орж, толгой дохиогүй хэнийг ч болов хонгил руу чирэхэд бэлэн, тийм л төрийг бий болгосон”.

Үнэндээ энэ дөрвөн жилийн хугацаанд "эрх мэдэл ашигласан хулгай”-д АН үнэхээр гаршсан. Ямар сайндаа л хамгийн сүүлийн мөчид сонгуулийн луйвар хийх нэг найдлагаа тойрог, мандатын хуваарилалт дээр ил гаргасан. Тэд зүгээр л цагаандаа гарсан. Аймаг, дүүргийн дарга нараа дуудаж, ордонд хонон өнжин яриад, "Яаж зурвал ялах магадлалтай байна” гэж ярилцаад л санаснаараа зураад оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг аймгийн тэртээ баруун талын сумыг зүүн талынхтай нэг тойрог болгон зурж байх жишээтэй.

Учир нь байрлал нь хол ч гэлээ, хамаатан садан, анги хамт олон гэх мэт сонгогч олонтой учраас гэж үзээд л хаа холын сумтай нэг тойрог болгон нааж байх жишээтэй. Энэ жилийн тойрог, мандатын хуваарилалт яг л ийм байдлаар зурагдсан.

Тэд /АН/ эхлээд хар машинаар санал тоолох гэж зүтгүүлсэн. Аргагүй олонхын эсэргүүцэлтэй тулаад ирэхээрээ 50 хувийг нь үлдээсэн. Дээрээс нь эрх мэдлээ ашиглаад тойрог зурах нэрээр "хулгай” хийсэн. АН-ын хамгийн том найдлага бол энэ хоёр. Өөрөөр хэлбэл, АН-д чин үнэнчээр иргэдийн саналыг авах найдлага тасарсан гэсэн үг. Тийм ч учраас эрх мэдэлтэй байгаа боломжоо ашиглан, элдэв "хор” найруулсан.

Тэд үнэндээ ард түмнийг нүдгүй сохор, чихгүй дүлийд тооцон, энэ бүх "луйвраа” түмний нүдэн дээр ил хийсэн нь харамсалтай.
17 хувьд хүрчихээд байсан эдийн засгийн өсөлтийг дөрөвхөн жилийн дотор тэг рүү оруулсан. Гэсэн атлаа дааж давахааргүй их өр тавьсан. Ирэх жилээс бид АН-ынхны тавьсан их өрийг татвараараа төлж эхэлнэ.

Урьд өмнө нь дуулдаагүй их хэмжээний өр тавьсан атлаа эдийн засгаа сүйрүүлчихсэн. Энэ ямар гээч засаглал вэ. Ямар гээч бодлого вэ. Энгийн логикоор бодвол их л мөнгөн дээр суусан засаг юмсанж. Гэсэн атлаа өнөөх мөнгөнийх нь үнэр ч үгүй, дааж давахгүй их өрнөөс өөр зүйл үлдээгүй байх юм, бидэнд.

Дэлхийн хэмжээнд өрнөөсөө болж сүйрэлд хүрч магадгүй орнуудын хоёрдугаарт Монгол Улсыг жагсаж байна. АН "чадлаа”, дэлхий дахинд Монголын нэрийг муугаар цуурайтууллаа. Гэсэн атлаа өнөөдөр "Ахиулан хийх ажил их” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна.

Харин их өрнөөс хэрхэн салах тухай хэн ч, юу ч ярихгүй байгааг иргэн та анзаарсан л байх. Аливаа асуудлын гарц шийдлийг тодорхойлж байж гэтэлгэх учиртай. Гэтэл АН-д ямар ч шийдэл алга. Шийдэлгүй учраас гарц ч алга. Эсвэл тэд ахиулаад л өр тавиад байх санаатай байгаа хэрэг үү.

Эцсийн дүндээ АН дээрмийн төрхөндөө бүрэн шилжчихэж гэж дүгнэж болохоор байна. Тэд 2012 онд иргэдийн саналыг хар машинаар "дээрэмдэн” авч төрийн эрхэнд гарсан. Одоо дааж давахгүй их өрөөр та бидний маргаашийг дээрэмдэж байна.

Эрх баригчид нь дээрэмчин төрхтэй болчихоор энэ улс орон яаж хөгжих вэ. Өнөөдөр амаа барьсан, АНдуурсан хүн хаа сайгүй байна. Төрийн эрхэнд хэн гарна, түүний үйлдлээс таны амьдрал шууд хамаарна. Тиймээс та бид алдаж болохгүй сонголтын өмнө ирээд байна.

"Дээрэмчин” төрхтэй АН-ыг сонгож амаа барих уу, эсвэл амиа бодоод өөр сонголт хийх үү. АН нэгэнт иргэн Батаагийн амьдралыг дээшлүүлэх талаар биш өвөр зуураа хэрхэн хөлжих, өнгө мөнгөн дээр яаж удаан суухыг л боддог нь нэгэнт ил болсон.

Тиймээс одоо та, бид амиа бодох цаг иржээ. Андуурсан сонголтоо мандуулж гэмээнэ ард түмэн рүүгээ хардаг төртэй болохын эхлэл буюу.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?