Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
🕔 2023/10/20 14:10
Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн VIII хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газарт нөхөн сэргээлт хийж, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэсэн байна.
БНСУ-ын талаас 5 жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэх аж.
Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн талаар БОАЖЯ мэдээллээ.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих