📅

“Go Travel” урамшуулалт аяны сүүлийн тохирлын эзэд Вьетнам улсаар аялах батламжаа гардан авлаа

🕔 2023/09/06 09:48

 

ХААН Банкнаас орон даяар зарласан “Go Travel” картын урамшуулалт аяны сүүлийн тохирлын таван эзнийг наймдугаар сарын 29-ний мягмар гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ.
Тус аян 2023 оны 6-р сарын 20-ноос 8-р сарын 20-ны өдрийг дуустал хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны ПОС төхөөрөмжид уншуулаад 300,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлын эрх авч энэхүү урамшуулалд оролцсон юм.
Аяны хүрээнд хоёр сарын хугацаанд нийт 10 харилцагчийг  үзэсгэлэнт Вьетнам улс руу аялах эрхийн эзэн болгохоор зарласнаас сүүлийн тохирлоор 5 харилцагчийг тодруулсан ба тэдгээр харилцагчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэхүү үйл явцыг шударга, ил тод, олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх үйл ажиллагаанд ХААН Банкны Мэдээллийн технологийн газрын аудитор болон “Мүүрь Аудит" ХХК-ийн аудитор байлцаж хөндлөнгөөс хяналт тавьж ажилласан юм.
Байгалийн үзэсгэлэнт, түүх соёл хосолсон Вьетнам улсаар аялж, мартагдашгүй дурсамж бүтээхээр болсон эрхэм харилцагчдадаа баяр хүргэе.
Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?