📅

"Miss Mongolia-2023" монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна

🕔 2023/08/11 14:50

Энэ жил Мисс Монголиа холбоо , Эвэнт Мастерс компани хамтран 2 дахь удаа Монгол туургатны гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болжээ.

2019 онд зохион байгуулагдсан анхдугаар олон улсын тэмцээний ялагчаар ОХУ-ын мисс, Буриад улсын мисс, Miss Asia Pacific International тэмцээний шилдэг оролцогч  Д.Виктория тодорч байсан билээ. 

Тухайн жилийн үндэсний ялагчаар мисс Ж.Гүнжидмаа тодорч эх орноо төлөөлөн дэлхийн 3-н топ тэмцээний нэг болох Miss International тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Энэ жилийн Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн нь “NOMADIC BEAUTY” Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс , ОХУ-ын Буриад, Тува улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы олон зуун охид бүсгүйчүүд хамрагдан эцсийн шатанд шилдэг 16-н оролцогч шалгарч үлдээд байгаа билээ. ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-с оролцож байгаа оролцогчдын хувьд “Краса Россий” “Мисс Улан-Удэ”, “Face of Asia” , “Top Beauty International ” зэрэг олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн тэргүүн миссүүд хүрэлцэн ирж байгаа нь энэхүү тэмцээнийг улам өрсөлдөөнтэй сонирхолтой болгож байгаа билээ. Тус тэмцээн нь олон улсын стандартын дагуу номинациудын эздийг шалгаруулдаг бөгөөд тусгай болон 1,2,3-р байр , тэргүүн мисс /үндэсний ялагч/ гэсэн шагналын эзэд тодордог  уламжлалтай.

Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч:

МИСС МОНГОЛИА ХОЛБОО

EVENT MASTERS COMPANY

Ерөнхий ивээн тэтгэгч:

WONJIN PLASTIC SURGERY CLINIC

JKHULAN BRAND

Ивээн тэтгэгч:

STEVE MADDEN BRAND

URAN JEWELRY

БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛ

Дэмжигч байгууллага:

PHOTO HUB MONGOLIA

TOP MASTER CENTER

ASIAN IDOL ACADEMY

MY HOBBY

IDO CLASS

МҮСХНХ

TUVZA BRAND

ONE TEAM

BYAMBA’S CASHMERE  

ALKALINE WATER тус тус дэмжин ажиллаж байна.

Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээний ялагч болон шилдгүүд 2023.08.20 –нд Тусгаар тогтнолын ордны их танхимд тодрох болно.

Хэн илүү хөдөлмөрлөнө

Түүнд ялагчийн титэм очих болно...

Тасалбар болон тэмцээнтэй холбоотой мэдээлэл авах утас: 99103108, 99006002

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?